Sunday, October 10, 2010

Neobux.com - Интернэтээр мөнгө олцгооё

Дэлхий дээр маш олон тооны PTC (Paid-to-click) сайтууд байдаг. PTC гэдэг нь даралтаас мөнгө олох гэсэн санаа бөгөөд интернэтээр мөнгө олох нэлээд дэлгэрсэн арга гэж хэлж болно. Энэ бизнес гадны нөхцөлд маш их хөгжсөн бөгөөд интернэтэд суурилсан учир бидний монголчууд ч энэ бизнесийг эрхлэх бүрэн боломжтой юм.

Харин ийм төрлийн хулхи сайтууд маш их байдаг бөгөөд түүнээс нэн даруй болгоомжлох нь зүйтэй. Ийм сайтууд ихэвчлэн нэг даралтын үнэ 1$, 5$ гэх мэтээр харьцангуй өндөр бөгөөд мөнгө авах хүсэлтээ явуулснаас хойш 1 сар, 2 сар, 6 сар хүлээх ёстой гэдэг нөхцөлтэй байдаг. Scam буюу хулхи сайтуудын жагсаалтыг харуулсан линк: http://ptc-investigation.com/ScamList.aspx юм.

Харин үнэхээр мөнгө өгдөг сайтууд бас байна. Үүнээс хамгийн шилдэгт тооцогдож байгаа нь www.neobux.com юм. Ингээд neobux -ын тухай танилцуулъя.

Neobux.com
Neobux нь нэг талаас байгууллага, хувь хүн рекламаа тавиулж сурталчлах, нөгөө талаас сайтад бүртгүүлсэн хэрэглэгчид реклам үзэж мөнгө олох гэсэн хоёр талын сонирхол дээр үндэслэсэн, нийт орлогынхоо 60-80% ыг хэрэглэгчдээ өгдөг бизнес бүхий вэбсайт юм.
---------------
Neobux нь standard, golden, ultimate гэсэн гишүүнчлэлийн түвшнүүдтэй бөгөөд standard гишүүн нь өдөрт 1 реклам нь 0,01$ бүхий 4 рекламыг үздэг. Хамгийн эхний удаа таны олсон мөнгө 2$ хүрмэгц мөнгөө авах хүсэлтээ явуулж болох бөгөөд таны мөнгийг Alertpay гэх мэт интернэт данс руу чинь хийдэг. Иймд та мөн Alertpay.com дээр бүртгүүлж өөрийн данстай болох ёстой. Дараагийн удаад мөнгөө авах доод лимит нь 3$, ... 10$ хүртэл өсдөг. Та магадгүй paypal account -тай бол paypal руу мөнгө хүлээж авч болдоггүй гэдгийг анхаараарай. Иймд заавал alertpay account нээх ёстой шүү.
---------------
Referral буюу өөрийн доор хүн авч болдог. Энэ нь neobux -ыг ашиглан мөнгө олохын эх үүсвэр юм. Direct/шууд/ ба Rented/түрээсийн/ гэсэн 2 төрлийн referral байдаг. Direct referral -тай болохын тулд 30 хоногийн турш, 100 даралт хийсэн байх ёстой. Харин rented referral авахын тулд 100 хүнийг 25$-оор авдаг. Стандарт гишүүний доод хүний нэг даралт нь 0,005$. 7 хоногийн дараагаас дахиад хүн түрээслэх боломжтой болдог. Стандарт гишүүн дээд тал нь 300 хүнтэй болох боломжтой. Энэ үед та 90$/жил төлж, гишүүнчлэлээ сайжруулан Golden member болвол доороо 2000 хүн авах боломжтой болно, харин өөрөө бол 9 реклам үзнэ. Голден гишүүний доод хүний даралт бүрээс 0,01$ ордог.
---------------
За тэгээд бүртгүүлсний дараа үйлчилгээний нөхцөлийг сайтар уншаарай.

1. Бүртгүүлэх
http://www.neobux.com/?r=baataraa12 энэхүү линк дээр дарж бүртгүүлнэ. Бүртгүүлэх үед таны мэйл хаяг руу баталгаажуулах код ирүүлэх бөгөөд уг кодыг neobux руу хийж, бүртгэлээ баталгаажуулна.

2. Реклам үзэх
Бүртгүүлсний дараа нэвтэрч ороод View Advertisements 4 гэж байх бөгөөд нэг нэгээр нь дуустал нь дарна.

3. Төлбөрийн баталгаа
Миний alertpay дансанд мөнгө орсон байдлыг харуулав.



За ингээд танд амжилт хүсье.

Wednesday, August 25, 2010

symfony 1.4 форм хийх тухай

За бас нэг бичлэг оруулчихъя. Уул нь symfony -ийн сайт дээр байгаа ч гэсэн зарим хүмүүст хэрэг болох, мөн өөртөө тэмдэглэл болгоод биччихье.

symfony 1.4 дээр model -ийн object -д зориулж форм үүсгэдэг болсон юм.
Баазынхаа table -үүдийг үүсгээд symfony -гоо тохируулчихсан бол CLI дээрээсээ
symfony doctrine:build-forms
гэсэн коммандаар model -ийн формууд
lib/form/doctrine дотор үүсдэг.

Жишээ нь би article гэсэн моделийн формыг авч үзье. Тэгвэл lib/form/doctrine/ArticleForm.class.php гэсэн нэрээр файл үүснэ.

энэхүү файл дотор configure() гэдэг функц байх бөгөөд энд формынхоо бүтэц, validation зэргийг тохируулдаг юм.

public function configure()
{
$this->disableLocalCSRFProtection();
// бүтцийг тохируулах хэсэг
$this->setWidgets(array(
'id' => new sfWidgetFormInputHidden(),
'name' => new sfWidgetFormInputText(),
'is_active' => new sfWidgetFormChoice(array('choices' =>
array('' => '--сонгох--', 1 => 'Идэвхтэй', 2 => 'Идэвхгүй'))),
'description' => new sfWidgetFormTextarea(),
));

$this->widgetSchema->setNameFormat('article[%s]');

// validation хэсэг
$this->setValidators(array(
'name' => new sfValidatorString(array('required'=>true),
array('required'=>'Нэрийг оруулах ёстой')),
'is_active' => new sfValidatorNumber(array('required'=>true,
'min'=>1, 'max'=>2), array('required'=>'Төлвийг сонгоно уу')),
'description' => new sfValidatorString(),
));
}
Жишээ нь дээрх шиг байдлаар бичиж болно.

Одоо action.class.php дээр
$article = ArticleTable::find($request->getParameter('id'));

$form = new ArticleForm($article);

if ($request->isMethod('post')){
$form->bind($request->getParameter('article'));
/* Энэ bind функцийн аргумент нь array байдаг бөгөөд
array('name'=>$value, ...) маягаар ашиглана. */
if($form->isValid()){
$form->save();
$this->getUser()->setFlash('success', 'Амжилттай');

return $this->redirect('@article?id='.$form['id']->getValue());
}
}
за success буюу template дээр бол
// формоо нээнэ.
echo $form;
// submit товч
// форм oo хаана
гэх байх. Хамгийн гол нь model form, action хоёр юм.

Symfony 1.4 -ийг хамгийн амархан тохируулах арга

За нэг туршлагаа хуваалцъя. Хүмүүст хэрэг болж магад, өөртөө тэмдэглээд үлдээчихье гэж бодлоо.

1. http://www.symfony-project.org/installation хуудаснаас symfony 1.4 -ийн sf_sandbox-ийг татаж авна.
2. web root диретортоо project -ийнхоо нэрээр folder үүсгээд sandbox -оо хуулна.
3. apache http.conf файлдаа


ServerName domain
DocumentRoot "D:\web\domain\web"
DirectoryIndex index.php
Alias /sf "C:\wamp\bin\php\php5.2.6\data\symfony\web\sf"

AllowOverride All
Allow from All


AllowOverride All
Allow from All



энэ өөрчлөлтийг хийнэ. Би WAMP суулгачихсан байгаан. Тэгээд Wamp аа рестарт хийнэ.

4. hosts файл даа
127.0.0.1 domain
гэдгээ зааж өгнө.

5. browser аа нээгээд http://domain гэж бичихэд гарч ирэх ёстой доо.

P.S: би ч залхуу болохоор хачин л юм биччихлээ.

Жаргал гэж юуг хэлэх вэ?

Tuesday, August 3, 2010

Сумын наадам

Д. Пүрэвдорж

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Пүрэвдорж гуайн энэхүү гайхалтай шүлгэнд миний багш З.Жиймэн 1978 онд ая зохиосон болно.


Айзам хамтлагийн дуулснаар:


Classic Gem-ийн дуулснаар:


Баяраа гэж хүн бас дуулаад байдаг:


Бүр өөр аятайгаар Төмөрхуяг гуайн дуулснаар:

Monday, June 21, 2010

symfony 1.4 Cheat Sheet

Symfony 1.4 cheat sheet орууллаа. Танд хэрэг болбол аваарай.

татаж авах

Thursday, June 17, 2010

Tedy.mn - ээр төлбөр төлөх /Найзаа урья/

Tedy.mn вэбсайт "Найзаа урья" нэртэй уралдаан зарлаад байгаа билээ. Уг уралдаан нь өөрийнхөө найз, нөхдийг урьж, уригдсан найзууд нь tedy.mn-ээр төлбөрөө төлбөл тухайн хэрэглэгч оноо цуглуулдаг yралдаан юм. Хамгийн их оноо цуглуулсан хэрэглэгч ebook reader хожих юм. Ингээд вэбсайтад бүртгүүлж, төлбөр төлөх тухай бяцхан заавар толилуулж байна.

1. http://tedy.mn/index.php?pid=397&f=jdulguun11@yahoo.com - энэхүү линк дээр дарахад дараахь байдалтай гарч ирнэ.
2. Шинэ хэрэглэгч бол ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ дээр дарна. Хэрэглэгч байсан бол ВЭБСАЙТЫН ХЭРЭГЛЭГЧ дээр дарна.


3. http://tedy.mn/index.php?pid=386 энэхүү линк дээр дарж төлбөр төлөх хэсэг рүү орно.


Wednesday, June 9, 2010

И Мёнбаг "Ажлаар амьсгалсан он жилүүд"

Энэ номыг 2-хон хоногт уншаад дуусгачихав. Маш их таалагдав.
Тууштай зүтгэл, зоримог шазруун зан, үнэнч шударга байдал хүнийг юунд хүргэдгийг харуулсан үлгэр жишээ ном хэмээн ойлгож байна. Уншаагүй нь уншаарай. Уншсан нь share-лээрэй. Би бас буян түгээж, буян хураах гээд л энд юм бичиж байна.

Санаа оноо, тааралдсан үгс:
- Би зөвхөн өглөөг л өөрийнхөө сурч мэдэх, ном унших зэрэгт зориулсан.
- Би боломжгүйг боломжтой болгож хардаг, 1%-ийн боломж байсан ч би түүнээс зууран зүтгэдэг. 100% бүтэхгүй ажил байсан ч хийгээд үзсэн хүнд туршлага үлддэг.
- Би үргэлж захирлын хэлснээс илүүг бүтээдэг байсан.
- Захирлын түвшинд сэтгэж, менежерийн түвшинд гүйж харайн ажилла.
- Хоёр талд хоёуланд нь ашигтай тохиолдолд л гар барьдаг

Joomla 1.5.x хэрхэн суулгах заавар

Хүмүүс их асуудаг тул линкийг нь тавилаа.
http://n20.mn/joomla/tutorial/60-how-to-install-joomla-15x.html

Сэтгэл гэдэг эрхтэн ...

Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж
Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж
Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч
Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог

/Б. Галсансүх/

Sunday, May 30, 2010

Yahoo multi messenger

Start->Run
-Regedit ok
HKEY_CURRENT_USER->Software->Yahoo->Pager->Test
New->DWORD value

Tuesday, May 11, 2010

jComment суулгах

joomla коммент үүсгэх тухай бичлэг оруулъя.
1. Эхлээд http://www.joomlatune.com/jcomments-downloads.html линкээр орж com_jcomments_v2.1.0.0.zip файлыг татна. (mirror1 | mirror2) гэж байгаа.
2. Дараа нь
Extension->Install/Uninstall гэсэн хэсгээс нөгөө зиплэсэн файлаа зааж инсталлдана.
3. Components->jComments

дээрх байдалтайгаар суусан харагдана.
4. Components->jComments->Manage comments хэсгээс аль хэсэг дээр коммент бичих, аль хэсэг дээр бичихгүй байх тохиргоог хийдэг. Бусдыг нь тэгээд оролдоно биз дээ.

Wednesday, May 5, 2010

phpBB2 -ийг phpBB3 руу хөрвүүлэх тухай

Тулгарсан бэрхшээлийг хэрхэн шийдсэн тухай бичлэг оруулъя.
1. phpBB2 бол суучихсан байгаа гэсэн үг.
2. phpBB3 -аа суулгана. /install, / 2 folder -ийг устгаж болохгүй.
3. http://domain/phpbb3/install гэж ажиллуулна.
4.
convert гэж дарахад дараахь байдалтай гарч ирнэ.

энд харин Database name дээр нь phpbb2 -ийн нэр, user, pass-ыг оруулна.
board path: phpbb3-ийн root directory-оос харьцангуй phpbb2 -ыг замыг оруулна. би жишээ нь ../phpbb2 гэж бичив. Тэгээд begin conversion дарна. сүүлд нь


ийм байдалтай гарч ирэх байх.
5. За энэ үед нь эхлээд administration control panel -аараа нэвтэрч ороод Maintenance tab дотор Database гэдгийн доор орших Search index дээр дарна. Дараа нь Fulltext native (active) доор орших Delete index гэдгийг дараад, тэгээд Create index гэдгийг дарна.
6. За хамгийн сүүлд нь install гэдэг фолдерыг устгаад болно доо.

Энэ бол зөвхөн баазыг шилжүүлж байгаам шүү. файл attach -уудыг attach mode гэж юм байдын билээ. Тэрний талаар судалж байна. Мэдэх хүн байвал pls...

Monday, April 26, 2010

Ошо "Хайр, эрх чөлөө, ганцаардал"

Өнгөрсөн жил Ошогийн "Хайр, эрх чөлөө, ганцаардал"-ыг уншсан. Үнэхээр гоё ном! Ачиймаа эгчийн орчуулганд байна уу, ямар ч байсан уншихад их энгийн атлаа гүн юм.
Хайр бол эрх чөлөө гэсэн Жиймэн багшийн минь үг орой руу орох шиг л болсон доо.
Хайрлах гэдгийг нөгөө хүнээ өмчлөх гэж ойлгодог хүмүүс их бий шүү. Ер нь энэ ном хайрын тухайн их зүйлийг хэлнэ дээ. Уншаагүй хүн байвал хурдхан уншаарай гэж зөвлөе.

First update:
Энэ ном 5000 төгрөгөөр зарагдаж байдаг байхаа. Интерном, Боловсрол гээд номын дэлгүүрүүдэд лав байдгийн

IF

За нэг дуртай шүлгээ оруулъя. Энэ шүлгээрээ Киплинг Нобель авсан гэсэн. Киплинг чинь Маугли-г зохиосон хүн шүү дээ. Хүн гэдэг ойлголтыг шүлгэнд багтааж хэлсийн болуу даа.

"If"

by Rudyard Kipling

If you can keep your head when all about you
Are losing theirs and blaming it on you;
If you can trust yourself when all men doubt you,
But make allowance for their doubting too;
If you can wait and not be tired by waiting,
Or, being lied about, don't deal in lies,
Or, being hated, don't give way to hating,
And yet don't look too good, nor talk too wise;

If you can dream - and not make dreams your master;
If you can think - and not make thoughts your aim;
If you can meet with triumph and disaster
And treat those two imposters just the same;
If you can bear to hear the truth you've spoken
Twisted by knaves to make a trap for fools,
Or watch the things you gave your life to broken,
And stoop and build 'em up with wornout tools;

If you can make one heap of all your winnings
And risk it on one turn of pitch-and-toss,
And lose, and start again at your beginnings
And never breath a word about your loss;
If you can force your heart and nerve and sinew
To serve your turn long after they are gone,
And so hold on when there is nothing in you
Except the Will which says to them: "Hold on";

If you can talk with crowds and keep your virtue,
Or walk with kings - nor lose the common touch;
If neither foes nor loving friends can hurt you;
If all men count with you, but none too much;
If you can fill the unforgiving minute
With sixty seconds' worth of distance run -
Yours is the Earth and everything that's in it,
And - which is more - you'll be a Man my son!

Энэ шүлгийн сайхан орчуулга хайж байна. Олж өгвөл тун их баярлана. :)

FCK editor ийг symfony дээр тохируулах

FCKeditor ийг symfony 1.0 дээр тохируулах тухай нэг бичлэг оруулъя.
1. FCKeditor -ийг татаж авна. http://ckeditor.com/blog/FCKeditor_2.6.6_released
2. Symfony -ийн /web/js/ директор дотор задална.
3. symfony дотор //config/settings.yml файлыг ямар нэг эдитор програмаар нээж дараахь өөрчлөлтийг хийнэ.
.settings:
rich_text_fck_js_dir: js/fckeditor
4. /web/js/fckeditor/fckconfig.js javascript файлыг нээж edit хийнэ.

var _FileBrowserLanguage = 'php' ; // asp | aspx | cfm | lasso | perl | php | py
var _QuickUploadLanguage = 'php' ; // asp | aspx | cfm | lasso | php

5. Дараа нь /web/js/fckeditor/editor/filemanager/connectors/php/config.php файл дотор
$Config['Enabled'] = true;
$Config['UserFilesPath'] = '/userfiles/' ;
/эдгээр нь 28-32 р мөрөнд байгаа байх/
тохиргоог хийж өөрийн upload хийх директорыг тохируулна. Сонгосон директорынхоо permission -ийг 777 болгохоо мартав даа.

6. Эцэст нь template хэсэг дээр ашиглахдаа
$options = array(
'rich' => 'fck',
'height' => 500,
'width' => 500,
);
echo textarea_tag('inputname', 'text', $options );

-----------------------------------------------------
Нэмэлт мэдээлэл:
'''Custom settings recommandation'''

'''FCKeditor 2.5.x Resources Browser configuration'''

The Resources Browser of FCKeditor 2.5 is in the normal configuration not working. Take the following steps to solve this problem:

1. Make the following changes in the config.php (web/js/fckeditor/editor/filemanager/connectors/php):

// Old code: $Config['Enabled'] = false ;
$Config['Enabled'] = true ;

// Old code: $Config['UserFilesPath'] = '/userfiles/' ;
$Config['UserFilesPath'] = DIRECTORY_SEPARATOR . 'userfiles' . DIRECTORY_SEPARATOR ;

// Old code: $Config['UserFilesAbsolutePath'] = '' ;
$Config['UserFilesAbsolutePath'] = $_SERVER[DOCUMENT_ROOT] . $Config['UserFilesPath'] ;

// Old code: $Config['QuickUploadPath']['File'] = $Config['UserFilesPath'] ;
// Old code: $Config['QuickUploadAbsolutePath']['File']= $Config['UserFilesAbsolutePath'] ;
$Config['QuickUploadPath']['File'] = $Config['FileTypesPath']['File'] ;
$Config['QuickUploadAbsolutePath']['File'] = $Config['FileTypesAbsolutePath']['File'] ;

// Old code: $Config['QuickUploadPath']['Image'] = $Config['UserFilesPath'] ;
// Old code: $Config['QuickUploadAbsolutePath']['Image']= $Config['UserFilesAbsolutePath'] ;
$Config['QuickUploadPath']['Image'] = $Config['FileTypesPath']['Image'] ;
$Config['QuickUploadAbsolutePath']['Image'] = $Config['FileTypesAbsolutePath']['Image'] ;

// Old code: $Config['QuickUploadPath']['Flash'] = $Config['UserFilesPath'] ;
// Old code: $Config['QuickUploadAbsolutePath']['Flash']= $Config['UserFilesAbsolutePath'] ;
$Config['QuickUploadPath']['Flash'] = $Config['FileTypesPath']['Flash'] ;
$Config['QuickUploadAbsolutePath']['Flash'] = $Config['FileTypesAbsolutePath']['Flash'] ;

// Old code: $Config['QuickUploadPath']['Media'] = $Config['UserFilesPath'] ;
// Old code: $Config['QuickUploadAbsolutePath']['Media']= $Config['UserFilesAbsolutePath'] ;
$Config['QuickUploadPath']['Media'] = $Config['FileTypesPath']['Media'] ;
$Config['QuickUploadAbsolutePath']['Media'] = $Config['FileTypesAbsolutePath']['Media'] ;

2. An extra addition that should be made to the file is the insertion of security logic around the statement

$Config['Enabled'] = true ;

to ensure that only authenticated users with a certain role are able to upload etc.

3. Additional steps needed:
a. create directory userfiles in the document-root
b. create sub-directory file in directory userfiles
c. create sub-directory image in directory userfiles
d. create sub-directory flash in directory userfiles
e. create sub-directory media in directory userfiles
f. chmod the directories to 0777
g. optional: chown the directories with an appropriate user and group