Facebook дээрх Зэн хуудаснаас авсан ЭГО-ны талаарх бяцхан нийтэлийг толилуулж байна.
"Төрийн том албан тушаалтай нэг хүн Зэн мастер дээр ирээд, "Энэ хүмүүсийн яриад байдаг Эго гэж юу юм бэ? Та надад тайлбарлаад өгч болохсон болов уу?"
Зэн мастер түүнд, "'Ямар тэнэг асуулт гэхээр ийм байдаг байнаа. Яагаад надаас ийм утгагүй, элий балай юм асуугаад байгаа юм бэ?'" гэхэд нөгөө хүн тэр даруйд нь "Чи яаж надтай ингэж харьцаж зүрхэлж байнаа?!! Намайг хэн болoхыг чи мэдэхгүй юу?" гэж ууртай хэлэхэд нь мастер түүнд "Наадхыг чинь Эго гээд байгаан." гэв"
"Эго гэдгийг бид ихэвчлэн аминч үзэл, биеэ тоосон бардам зан гэж ойлгодог. Гэвч Эго гэдэг дан ганц хэт хөөрсөн "өөрийн би"-г мэдрэхүйг хэлдэггүй. Тэрээр өөрийгөө бусдаас дорд үзэх, өөрийгөө үзэн ядах мэдрэмжийн цаана ч бас нуугдаж байдаг. Учир нь Эго гэж өөрийгөө тодорхойлоход нөлөөлдөг, таны өөртөө өгдөг ямар нэгэн дүр, төсөөлөл юм. Энэхүү өөрийн тань талаарх төсөөлөл та өөртөө хэлж ярьдаг болон бусад хүмүүс таны талаар хэлж, ярьсан зүйлсээс сонгож, итгэснээр бүрэлддэг.
Хүн төрөлхтний хамаг цэцэн мэргэн ухаан нь итгэх, хүлээх гэсэн хоёрхон үгэнд байдаг. ~ Монте Кристо гүн
Wednesday, April 9, 2014
Saturday, April 5, 2014
Apm.mn вэбсайтыг ашиглалтанд оруулав
Манай компани (Супер Гравитон ХХК) 2014 оны 4 сарын 1-нд https://www.apm.mn бэлэн бараатай онлайн худалдааны вэбсайтыг ашиглалтанд оруулав.
Энэхүү вэбсайтыг Symfony Framework 2.4 дээр хийсэн бөгөөд тасралтгүй хэвийн ажиллагааг хангах, өдөр тутмын хөгжүүлэлтийг мөн хариуцан ажиллаж байна.
Манай компаний тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.graviton.mn-ээс аваарай
Нүүр хуудасны харагдах байдал |
Манай компаний тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.graviton.mn-ээс аваарай
Subscribe to:
Posts (Atom)