Showing posts with label Сэтгэл судлал. Show all posts
Showing posts with label Сэтгэл судлал. Show all posts

Wednesday, April 9, 2014

Эго гэж юу вэ?

Facebook дээрх Зэн хуудаснаас авсан ЭГО-ны талаарх бяцхан нийтэлийг толилуулж байна.

"Төрийн том албан тушаалтай нэг хүн Зэн мастер дээр ирээд, "Энэ хүмүүсийн яриад байдаг Эго гэж юу юм бэ? Та надад тайлбарлаад өгч болохсон болов уу?"
Зэн мастер түүнд, "'Ямар тэнэг асуулт гэхээр ийм байдаг байнаа. Яагаад надаас ийм утгагүй, элий балай юм асуугаад байгаа юм бэ?'" гэхэд нөгөө хүн тэр даруйд нь "Чи яаж надтай ингэж харьцаж зүрхэлж байнаа?!! Намайг хэн болoхыг чи мэдэхгүй юу?" гэж ууртай хэлэхэд нь мастер түүнд "Наадхыг чинь Эго гээд байгаан." гэв"

"Эго гэдгийг бид ихэвчлэн аминч үзэл, биеэ тоосон бардам зан гэж ойлгодог. Гэвч Эго гэдэг дан ганц хэт хөөрсөн "өөрийн би"-г мэдрэхүйг хэлдэггүй. Тэрээр өөрийгөө бусдаас дорд үзэх, өөрийгөө үзэн ядах мэдрэмжийн цаана ч бас нуугдаж байдаг. Учир нь Эго гэж өөрийгөө тодорхойлоход нөлөөлдөг, таны өөртөө өгдөг ямар нэгэн дүр, төсөөлөл юм. Энэхүү өөрийн тань талаарх төсөөлөл та өөртөө хэлж ярьдаг болон бусад хүмүүс таны талаар хэлж, ярьсан зүйлсээс сонгож, итгэснээр бүрэлддэг.

Sunday, July 29, 2007

Зигмунд Фрейд: Психоанализ

1860-аад оны үед төрсөн Австрийн эрдэмтэн Зигмунд Фрейд-(орос бичлэгээр нь бичиж байна. англиар бол Zigmund Freud) -ийн "Психанализ" гэж номыг уншлаа. Нилээд хэдэн жилийн өмнө орчуулагдсан уг номноос Фрейдийн Психоанализийн тухай товч боловч ойлголт авч болох юм. Психоанализ гэдэг нь сэтгэцийн задлан шинжилгээ гэсэн утгатай. Харин манайд Фрейд нэг их дэлгэрээгүй юм болуу гэж санагдлаа.
Уг ном Фрейдийн Америкт зочилж уншсан цуврал лекцүүдийн эмхэтгэл юм. Фрейд өөрөө сэтгэц мэдрэлийн өвчний эмч хүн байсан бөгөөд Фрейдийн сургаал номлолуудыг илүү практик шинжтэй гэж үздэг байна. Тухайлбал Фрейд сэтгэцийн эмгэг чухам юунаас болж, яагаад үүсч байгаа учир шалтгаан руу анхаарлаа хандуулж, түүнийг хэрхэн эмчлэх талаар л бодож байсан байна. Тухайн үеийн анагаахын шинжлэх ухаан яг энэ асуудал дээр үнэнхүү мухардалд ордог байжээ. Тэрээр сэтгэцийг задлан ангилахдаа ухамсарт ба ухамсаргүй хэмээн ангилж үзсэн бөгөөд ухамсарт үйлдэлд бидний өдөр тутам бодож боловсруулагдсан үйл хөдлөлүүд ордог ба харин ухамсаргүй үйлдлүүдэд бодож тунгааж биш, гэнэт хийж орхидог, зарим тохиолдолд бараг хийснээ ч мэддэггүй, мөн зүүд гэх мэт маш чухал ойлголтууд багтдаг байна.
Хүнийг ухамсарт үйлдэл удирдахаас гадна, ухамсаргүй үйлдлүүд нэн чухал шийдвэрлэх нөлөөтэйгээр удирддаг. Ялангуяа зүүд! Бас бэлгийн амьдрал! Эдгээр нь хүний гаргадаг янз бүрийн авир араншин, өөр олон зүйлийг тайлбарлах эх үндэс гэж Фрейд үздэг байна. Үүнийхээ дараагаар тэрээр Эго, Супер Эго, Ид гэсэн хамгийн чухал 3 ойлголтыг өөрийнхөө онолд оруулж ирсэн юм.
Тухайлбал их Эго-той хүн гэвэл нийгмийн дунд дасан зохицох чадвар өндөртэй, соёлын түвшин өндөр хүнийг ойлгох. Харин Ид гэдэг ухамсаргүй төлөв. Тухайлбал хүний адгууслаг шинж үүнд хамаарна. "Сэтгэцийн өвчин бол соёл иргэншлийн золиос" гэж Фрейд хэлсэн байдаг. Энэ үгийг хүн төрөлхтөн соёлжиж иргэнших тусам илүү их Эго-той болдог бөгөөд энэ үед өөрийнхөө Ид-ийг гаргах нь тодорхой хязгаартай болж эхэлдгээс сэтгэцийн өвчин бий болдог гэсэн санаа юм болуу гэж ойлгож байна.
Фрейдийн хамгийн алдартай 2 ном байдаг гэнэ. Нэг нь "Психоанализ", нөгөө нь "Зүүдний тайлал" оросоор "Толкование сновидение". Эдгээрийг орчуулагдаасай гэж хүсч байгаагаа ч нуух юун. Баяртогтох гэж хүн Фрейдийг анх удаа манайд орчуулсан юм билээ. Зүүд, Психоанализ гэдэг 2 жижиг ном. Энэ нь дээр хэлсэн номнууд биш.
Миний хувьд Фрейдийг анхлан судлагч биш бүр анхлан сонирхогч учир жаахан систем цэгц муутай бичлэг оруулчихлаа. Болгооно биз ээ. Гэхдээ психоанализыг илүү гүнзгийрүүлэн үзэх хэтийн бодол байгаа юм аа.