Friday, August 14, 2015

Монгол зурхайн цаглабарын уламжлал хийгээд өнөөгийн байдлын талаар уншигч танаа учирлах нь

Монголын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн академич Шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш
Бурхны шашинт улс орнуудад дэлгэрсэн одон зурхайн ухааны 4 зүйл ёс хийгээд түүнд тулгуурласан цаглабар, түүнээс нэн ялангуяа Монголын нутагт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг хэрэглэж ирсэн уламжлал хийгээд өнөөгийн байдлын  талаар товч дурдая.
    Манай ард түмэн нэн эртнээс нүүдлийн мал аж ахуйг эрхлэх явцдаа одзүйн мэдлэгийг хуримтлуулан баяжуулсаар ирсэн билээ. Монголчууд олон жилийн ажиглалтын дүнд элдэв эрхэсийн тохиол, нар, сарны явдал нь байгаль цаг уурт тодорхой нөлөө үзүүлдгийг олж мэджээ. Тэгээд тэд нэн эртнээс тэнгэрийг унших эрдэмтэй болоод, сар, мичдийн тооллыг хэрэглэдэг байв.

Thursday, August 13, 2015

Миний алдрай

Төмөрхуяг гуайн дуулсан "Миний алдрай"
Нэг их дуулагддаггүй боловч их сайхан аялгуутай дуу байна.

Tuesday, August 4, 2015

ЗОХИОЛЧ Б.ОЙДОВЫН “УЙГАРЖИН БИЧИГ” ШҮЛГИЙГ ДУНД СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГТ ОРУУЛМААР САНАГДДАГ

Зохиол бүтээл туурвидаг хүмүүс урам онгодоор тэжээгдэж явдаг. Хааяа бас үнэн үгээ хэлж байх хэрэгтэй. Сүүлийн үед үнэнээсээ худал нь давамгайлаад байдаг болчихож. Социализмын үеийн арын хаалга гээч нь өнөө үеийн ардчиллын авилга, хээл хахууль гэдэг шиг болчихож. Тиймээс үнэхээр чанартай зохиол бүтээл бичсэн бол тэр тухай хэлэх нь зүйн хэрэг. 

Тийм учраас би өөрийн үеийн зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” романыг сайн зохиол болжээ гэж хэлсэн. Гэтэл үүнээс болж үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг шиг манай үеийн зарим уран бүтээлчид надад их дургүй болсон. Тэглээ ч би сайн зохиол бүтээлийн тухай бол дуугарна.