Монголын Үндэсний
Шинжлэх Ухааны Академийн академич Шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч
Л.Тэрбиш
Бурхны
шашинт улс орнуудад дэлгэрсэн одон зурхайн ухааны 4 зүйл ёс хийгээд түүнд
тулгуурласан цаглабар, түүнээс нэн ялангуяа Монголын нутагт тохирсон Төгс буянт
шинэ зурхайн ёсны цаглабарыг хэрэглэж ирсэн уламжлал хийгээд өнөөгийн байдлын
талаар товч дурдая.
Манай ард түмэн нэн эртнээс нүүдлийн мал аж ахуйг эрхлэх явцдаа одзүйн
мэдлэгийг хуримтлуулан баяжуулсаар ирсэн билээ. Монголчууд олон жилийн
ажиглалтын дүнд элдэв эрхэсийн тохиол, нар, сарны явдал нь байгаль цаг уурт
тодорхой нөлөө үзүүлдгийг олж мэджээ. Тэгээд тэд нэн эртнээс тэнгэрийг унших
эрдэмтэй болоод, сар, мичдийн тооллыг хэрэглэдэг байв.
Сар,
мичдийн тоолол хэмээх нь Мичид буюу Гирдиг хэмээх ихэр зургаан од сар хоёрын
харилцан байршлаар баримжаалж билгийн жилийг тогтоох арга болно. Өөрөөр хэлбэл
мичид наймдугаар сарын хорьдоор гарч, сар мичдийн анхны тохиолыг намрын адаг
сарын 17-нд эхлээд цааш зул Зул сарын 15, өвлийн дунд сарын 13, өвлийн адаг
сарын 11, цагаан сар буюу хаврын тэргүүн сарын 9, хаврын дунд сарын шинийн
7, хаврын адаг сарын шинийн 5, Зуны тэргүүн сарын шинийн 3-нд тохиогоод Мичид
жаргадаг хэмээн үздэг байсан нь аман уламжлал болон үлджээ. Сар, мичдийн жил нь
354 хоног бүхий дан ганц билгийн жил юм.
Монголчуудын одзүйн мэдлэг Бурханы шашин Монголын орноо гурван удаа дэлгэрэх
явцад Буддын шашны их, бага 5 нийлсэн 10 ухааны нэгэн болох одон зурхайн
ухаантай сүлэлдэн нийлж, монгол газар идээшин, баяжиж монгол одон зурхайн ухаан
болсон байна.
Их аймаг саваараа зурхайн ухаан нь Урлахуй ухаанд хамаарагдах бөгөөд бага таван
ухааны нэгэн юм. Арван ухааны аль ч салбарыг авч үзэхэд өөр хоорондоо нарийн
холбогдож, төвдөөр “chos thams cad kyi lde mig” буюу монголоор ном бүхний
түлхүүр болсон гүн ухаанаараа нэгтгэн зангилагдсан байдаг. Тийм учраас энэхүү амьд
нэгдэлд нь авч судлах шаардлага гардаг. Зурхайн ухаан гэхэд л тэжээхүй ухаан
(анагаах ухаан), хэл шинжлэл, илт өгүүлэх нэрийн ухаан, гүн ухаан зэрэгтэй гүн
гүнзгий холбогддог. Тийм болохоор дээр дурдсан салбарын эрдэмтэн мэргэдийн
судлан үзэх зүйл зурхайн ухаанд их бий.
Одон зурхайн онолын үндэслэл Бурхан багшийн зохиол хэмээн алдаршсан “Цагийн хүрдэний язгуур үндэс ном”-д тавигдсан байдаг. Одон зурхай нь Наран, Саран, Таван гараг, Утаат сүүлт од хийгээд Раху (Нар, сарыг Раху залгин хиртээв хэмээн үздэг) гэсэн 9 их гарагийн хөдөлгөөн, байрлалыг цаг хугацааны өвөрмөц нэгжээр илэрхийлэн гаргаж, гараг эрхисийн явдал хөдөлгөөний хэм, хэмнэлийг авч, огоорохыг үзүүлдэг ухаан юм.

Төвдүүдээс одон зурхайн анхны дорвитой бүтээл туурвисан хүн бол Гармаваа Ранжүндорж
юм. Тэр бээр 1318 онд “Бүхнийг хураасан зурхай“ /rtsis gun btus pa/ гэдэг
алдартай бүтээлээ туурвисан ба хоёр жилийн дараа “Бичин жил монголын Заяат
хааны урилга ирсэн тул тэнд өөд болоод, 10 сар Их хааны орд харшид суусан.
Хаан, хатад лугаа сэлтэд абшиг өргөсөн” (Цэмбэл гүүш. Монголын түүх оршвой. 85
дахь тал) ажээ. Гармаваа Ранжүндорж ламыг монголын хааны ордноо урин залагдаж
ахуй үедээ “Цагийн Хүрдэний их абшигийг хаан, хатан сэлтэд хайрласан” гэж
төвдийн он дарааллын бичигт тэмдэглэсэн байдаг. Үүнээс харвал төвдөд зурхайн
хамгийн анхны ном бүтээсэн Гармаваа Ранжүндоржийн намтар түүх ямар нэгэн
хэмжээгээр монголын түүхтэй холбогдож буй нь сонирхол татаж байна.
Төвдөд цагалбарын шинчлэл хийсэн хүмүүс бол Цүрпүваа (mtshur phu ba )
Жамьяандондов-одсэр, Пүгваа (phug ba) Лхүндэвжамц хоёр юм. Чингээд энэ хоёр
эрдэмтний зурхайг дагасан төвдийн “Цүр”[1], “Пүг” хэмээх зурхайн хоёр сургууль
буй болсон билээ. Энэ хоёр сургууль буй болсон нь Цагийн Хүрдэний одон зурхайг
төвдийн газрын хуваарьт тохируулан саалт хийж, идээшүүлэн хөгжүүлсний амьд
жишээ болно. Эдгээр аргууд XYII, XYIII зууны үед бүрэн засамжлан шинжлэгдсэн
юм. Пүг зурхайн ёсны гол төлөөлөгч нь монгол, төвдийн харилцааны түүхэнд нөлөө
бүхий бодаглын нэгэн Дэсрид Санжаажамц(1653-1705) юм. Тэр бээр 1687 онд
зохиосон “Зурхайн гол цагаан биндэръяа” /rtsis gzhung be dur dkar po/ хэмээх
зохиолдоо Төвдийн газрын хуваарьт гараг, эрхсийн хөдөлгөөнийг тооцоолон бодох
арга, цаглабар зохиох аргачлалыг голлон гаргасан 35 бүлэгтэй, 633 суман цаас
эзэлсэн томоохон хэмжээний зохиолыг туурвисан юм. Түүнд
дулдуйдан эдүгээ Дармасала, Ладаг, Балба зэрэг баруун талын
төвдүүд зурхайн Пүг ёсыг баримтлан, харин Лхас төвтэй голын төвдүүд, Амдуу нар
цүр ёсыг дагасан цаглабараа гаргасаар байна.
Монголчууд эзэн Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг
хэргэлэсээр иржээ.
Монголын эрдэмтэн Сүмбэ ханбо Ишбалжир(1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” /rtsis gzhung dge ldan rtsis gsar)/ хэмээх номондоо монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршилыг хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрхи ном нь түүний бүрэн зохиолын “жа“ (ja) ботид орсон буй.Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг нэг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхэсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор
байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд Дүйнхор, Зурхай дацан нэрт
сургуулиуд буй болов. Тухайлбал: Их хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789)
“Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг
дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг
байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан
байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн
ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав. Улмаар
дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс
төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж,
туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн
сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч
нар нийлж, лит ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал
тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг
барлан хийдийн лам нарт тараадаг байв.
Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг
журам ч буй болов.
Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.
Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс,

Нэгдүгээрт, цаглабарын
эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг
хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур
болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.
Хоёрдугаарт, Нангиадаас
уламжлалтай “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.
Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг арагч үйзэн даа лам Өлзийбат бээр хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой”(maha rtsi na’i sa glang brdung ba’i brtsi thabs dang de’i lo legs nyes kyi ‘bras bshad dang bcas pa bzhugs so) хэмээх ном зохиосныг даган үхрийг зурхайг гаргадаг. Түүнээс гадна монгол орноо хүрээ хийд дэлгэр байсан цагт нутгийн хийдийн зурхайч нар жил солигдохын өмнө тухайн жилийн шороон үхрийг зурж гаргаад, дацан хийдийн үүдэн дээр хадах агаад түүнийг хүмүүс үзээд, тухайн жилийн байр байцыг ямар мэт байхыг мэддэг асан хэмээн өтгөс хуучилдаг билээ. Үүнээс үзвэл шороон үхрийн зурхай нь нэн өргөн хэрэглэгдэж байсан нь илт. Нөгөөтэйгүүр энэ нь зурхайн ухаан ард түмний өргөн хэрэглэгээ болж, ахуйн соёл болтлоо дэлгэрч байсныг ч давхар гэрчилж буй хэрэг.

Гуравдугаарт,
Балбын мэргэдийн уламжлалтай Цасан чихрийн амт мэт жилийн үр хэмээх тэр жилийн
хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг
тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.
Дөрөвдүгээрт, Сар
бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө,
жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг
минутад эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гариг(Ангараг, Буд,
Бархасвадь, Сугар, Санчир)-ийн байршил хийгээд наран, саран хиртэх бол
түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх
талаар тэмдэглэсэнн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт
зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой,
Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт, жилтэн тус, тусын сүлд, амь,
тотгор гараг, од хийгээд хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал,
хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.
Тавдугаарт, сарын
өдөр тус бүрийн ээлжийн гариг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар
одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч,
чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од
гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг,
наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны
хоорондын зай ямар байхыг харуулдаг.
Зургадугаарт, тэр
өдрийн оргил тал шар зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн
бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.
Долдугаарт, тухайн
өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.
Наймдугаарт, цаглабарын
ард 1-100 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин
долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын
чулуу тавих ёс нь төвд, нахиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцаны
монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд
хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг
байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг
гаргадаг ялгаатай.
Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн
тэмдэглэдэг.
Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гаригийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458) жил болохыг харгалсан ажээ.

Сарны
доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг
ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал,
хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх
цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн
нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд
монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол
байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд
(эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар
огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр
сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн
сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг
байна.Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж
гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй
харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг
тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж
байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч
амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн
аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд
юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа
тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч
байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын
орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг
хоногоор зөрөх нь бий. Тухайлбал 2003 оны 02 сарын 01-нд шар зурхайн тооллын
шинийг 1 байгаа бол монгол тооллын битүүн байна. Од зүйн утгаараа ч нар, сар,
дэлхий гурав нэг хавтгайд байрлах өдөр байна.
Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай
тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг
тоолдог. Энэхүү арга нь нар-сарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд
харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг.
Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд
дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү
болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар
тогтоосон тоолол болно.
Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл
манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм.
Бурхны шашинт улс орноо дэлгэрсэн зурхайн өөр нэг хувилбар арга нь нангиадын шар зурхай юм.
Шар зурхай нь хятадын Бээжин хотод төвтэй зурхай юм. Эдүгээийн Хятад, Солонгос, Япон тэргүүтэн орноо дэлгэрсэн билээ. Шар зурхайгаар гаргах цаглабарын хуанли гэдэг.

Монголчууд
Манж эзний нөлөөнд байх үед Бээжин хотноо Тэнгэрийг сүсэглэх яаман хэмээх шар
зурхайг эрхлэх газар буй болоод, тэндээс эрхлэн олон зуун жилийн шар зурхайн
цаглабар буюу хуанлийг зохион гаргаж, харъяат колони орнууддаа өөр, өөрийн нь
хэлээр хэвлэн тарааж, албан харилцаанд албадан хэрэглүүлсээр ирсэн билээ.
Манжийн Тэнгэрийг
сүсэглэх яамнаас “Зарлигаар тогтоосон түмэн оны цаг улирлын
бичиг” хэмээх монгол хэлт хуанлийг худам монголоор гаргаж барлан
тараасан нь эдүгээ түүхийн баримт гэрч болон хоцоржээ.
Бас
манж эзний зарлигаар 1712 онд Шар зурхайн ёсны “Солбицон барих бодрол бичиг”
хэмээх хятадын шар зурхайн гол судрыг, төвд, монгол хэлээр орчуулан модон
бараар тархаасан нь эдүгээ Улсын номын санд хадгалагдан буй.
Ер цаглабар нь тухайн улс үндэстний аливаа хэрэгт мөрдөх чухал баримт мөн тул тусгаар тогтнолын бэлгэдлийн нэгэн хэмээн үзэх ёсон буй.
Ер цаглабар нь тухайн улс үндэстний аливаа хэрэгт мөрдөх чухал баримт мөн тул тусгаар тогтнолын бэлгэдлийн нэгэн хэмээн үзэх ёсон буй.
Монголчууд
Манж хятадын ноёрхолд орж тусгаар тогтнолоо алдаж явсан үедээ төрийн хэрэгт шар
зурхайн хуанлийг хүчинд автан хэрэглэж байсан ч хос ёсны хэрэгт мөнөөхөн төгс
буянт шинэ зурхайн ёсны цаглабараа мөрдөж, төрийн алтан аргамжийн бодлогоор
зангидаж байсан нь нэн гайхамшигтай. Монголын бичгийн мэргэд монгол зурхайн
цаглабарыг мөрдөж, зохиол туурвилын төгсгөлийг үг, элдэв түүхт хэргийг сайхи
цаглабарыг баримтлан тэмдэглэж байсныг түүх гэрчлэнэ.
1911 онд Манжийн дарлалыг түлхэн унагаасан тэр түүхэн цаг үед Богд эзэнт монгол гүрэнд мэргэдийн шүнтэй, монгол оронд тохирсон, төгс буянт шинэ зурхайгаа тусгаар тогтнолын бэлгэдлийн нэгэн болгон мөрдөж байхаар Богд эзний гэгээн зарлиг гарсан билээ.

Харин
1921 оноос хойш төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг дотоод явдлын яамнаас
эрхлэн түмэн олноо тараасаар, 1952 оны цагаан сарыг Маршал Чойбалсаны их
гашуудалтай давхцуулан хааж түүнээс хойш хэдэн жил зурхайн ёсны цаглабарыг
гаргалгүй завсардуулсаар, тэр үеийн мэргэн ухаант сэхээтэн Төмөр-Очир нарын
санаачлагаар монголын цагаан сарын шинийн нэгнийг “Нэгдэлчдийн баяр” болгон
тэмдэглэх болсноор сайхи цаглабар малчны календарь нэрээр арга-билгийн тоолол
хийгээд жил-өдөр гэсэн хоёрхон үзүүлэлтээр хэсэг хугацаанд үргэлжлэн гарсаар
төмөр морин жилийн өлзийт сайн цаг лугаа золгосон билээ.
Л.Тэрбиш
миний бие 1991 оны төмөр хонин жилээс эхлэн “Монгол зурхайн цаг улирлын тооны
бичиг”-ийг арга –билиг хослуулан, дүвзий, жэдзий од, жил-өдөр, мэнгэ, хөлөл,
махбодын барилдлага, шүтэн барилдлага лугаа сэлт тооцоолон гаргаж нийтийн
хүртээл болгосоор 18 жилийн нүүрийг үзвэй.
Ер нь монгол зурхайн цаглабар цагийн хөх салхинд идэгдэлгүй үлдэж хоцорсны гавьяаг гэгээн оюуны гурван газар, түүнд ажиллаж байсан хүмүүстэй холбон үзэх нь зүйд нийцнэ байхаа.
Ер нь монгол зурхайн цаглабар цагийн хөх салхинд идэгдэлгүй үлдэж хоцорсны гавьяаг гэгээн оюуны гурван газар, түүнд ажиллаж байсан хүмүүстэй холбон үзэх нь зүйд нийцнэ байхаа.
Үүнд:
Нэгдүгээрт, Судар бичгийн хүрээлэн, түүний жинхэнэ гишүүн алгеберь, геометрийн аймгийн дарга Гомон Дооромбо Зэвэгийн Гэлэгжамц, хожмоо ШУА, тэр дундаа 1970-аад оны үед Физик-математикийн хүрээлэнд байгуулагдан судалгаа шинжилгээ хийж байсан Монголын Математикийн түүхийн групп, тэнд ажиллаж байсан “don gyi slad du mtshan nas smos te” миний ач төгс язгуурын лам багш шүнгийн зурхайч Балдангийн Жинба, группийн эрхлэгч Математикийн ухааны доктор Баргиагийн Батжаргал, эрдэм шинжилгээний ажилтан Урианхай Дүүрэнгийн Зуухаа, мөхөс миний бие ч тэдэнтэй ажиллаж байлаа. Харамсалтай нь тэр үеийн Академийн удирдлага, Батжаргалыг тэтгэвэрт гаргаж, зурхайч багшгаас ажлаас нь халаад, хоёр залууг Философи социологи Эрхийн хүрээлэнд шилжүүлж, тэрхүү группийг албан ёсоор тарааснаар бид зурхайг үргэлжлүүлэн судлагч “партизан” болцгоосон юм.
Хоёрдугаарт, монголын шинэ цагийн сэхээтний оюуны уурхай болсон МУИС, тэр сургуулийн анхны эрдэмтэн багш Орос-Зөвлөлтийн эрдэмтэн Барановская, тэдний анхны шавь нарын нэгэн Хүрэл Тогоотын Одон орны оргилыг байгуулагч манай алдартай одон оронч С.Нинжбадгар, бас хожмоо энэ сургуулийн туслах ажилтан асан Завхан аймгийн Цагаан хайрхан сумын харъяат Анлин хэмээх Дамдинсүрэн зурхайч
Гуравдугаарт, долоон жил завсарласны дараа долоон ламтай хурлаа эхлэсэн Ар халхын Гандантэгчэнлин хийд, Гомбодоо гэсгүйн нанваа соёрхлоор энэ хийдийг байгуулах тэр жил анхны литийг нь хийж өргөсөн миний зарлигийн ачит багш зурхайч багш Б.Жинба, бас төвд ном зохион туурвих хорио цаазтай атал билгийн тооллын XY жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил буюу аргын 1966 онд “Төгс буянт шинэ зурхайн ёсны магадыг өгүүлээд зурхайг саасан шашдир гэгээн сангийн гэгээ” /dge ldan rtsis gsar lugs kyi nges tsam brjod de rtsis kha spo ba’i bstan bcos snang mdzod snang ba/ нэрт зурхайн шинэ гол шүнг зохион туурвисан Цэцэн ханы хүрээний зурхайч “Уулын” хэмээн алдаршсан Адъяагийн Жамц, боржигоны зурхайч Бор хэмээх Лувсандагва, үзэмчиний зурхайч Галсанравжаа, жигдлэн найруулж, ариутган шүүсэн ном ч мэргэн ранжамба гэвш Данзан-одсэр нар хийгээд Гандан хийдийн дэргэд номын гэр байгуулахаас эхлээд номын цагаан үйлст гурвын үүдийг зориулсан Гандан хийдийн чойрж ламтан Диваасамбуу ламтан зэрэг шинжлэх ухаан, сургууль, шашны байгууллагын хүмүүс зүй ёсоор орно байх аа.

зурхайн шашны жүдийг дамжуулан хайрласан ламаа шүтэж, номоо үзэж,
шашингаа самарч, лит цаглабараа гаргаж, амьтны тусд өөрийн зовлонг огоорсоор
сайн цаг лугаа золгосон Булганы зийрэмбэ Дугаржав, Баян-Өлгийн зурхайч урианхай
Пэлж, Ховдын зурхайч урианхай Донров, торгууд Шэйрав, Увсын зурхайч дөрвөд
Зодов, Говь-Алтайн зурхайч Шэйрав, Сүхбаатарын зурхайч Норовцогзол, Завханы
зурхайч Санжхүү, Баянхонгорын зурхайч Дансран, Сурмаажав, Юндэнбат, Дундговийн
Содном, Хөвсгөлийн Даржаа нарын зэрэг олон мэргэд агсны сайн үйлст
бишрэхээс өөр аргагүй ээ.
Эдгээр өтгөсийн учиг тасарсны дараа сүүлийн хэдэн жил эх бичиг үзэж судлах монгол, төвд тэргүүтэн бичгийн хэлгүй, эх дэлхийн шинжлэх ухаан соёлд нэвтрэх орос, англи, герман зэрэг судалгааны хэлгүй, эрдэм номд хөтлөх сартваахи сайн багш ч үгүй атлаа өөрийгөө зурхайч хэмээн дөвийлгөсөн балгадын өчүүхэн “бумба” нар гарч ирээд, бурхангүй газар галзуурахын үлгэрийг үзүүлэх боллоо. Хуучин цагт хутагт хувилгаадыг Богд тодруулдаг байв эдүгээ цагт тэднийг болсон, болоогүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, боловсролтой, боловсролгүй сэтгүүлч нар тодруулсаар байна.
Хэвлэл мэдээлллийнхний их сүржигнэн зарлаж байгаа цагаан сарын тухай зурхайчдын хоорондох маргаан гэгчийн талаар хэдэн үг хэлэхийг хүсч байна.

Сайхи
зурхайч нар зурхайч үгүй “Зурхайн нэгдсэн холбоо”, зурхай судлаач үгүй “Зурхай
судлалын хүрээлэн”, “Зурхайн академи”-ийг тамга, тэмдэг авахын төдийхнөөр
байгуулаад, судалгааны ном сэтгүүл байтугай, ганц доривтой өгүүлэл ч бичээгүй
атлаа элдэв цуурхал яриа тарааж, эгэл ардын толгойг эргүүлж, энэ тусгаар улсын
минь шашин, соёл руу дайрч давшилж байна.
Тэд одоо шар зурхай, “Чингисийн зурхай”-г мөрдөх ёстой хэмээлдэж буй.
Шар зурхайн талаар өмнө дурдсан, харин “Чингис”-ийн зурхай”, “Шинэ зурхай”-г зохиогч нь До.Баасанжав, М.Намсрай нар бөгөөд зохиосон зурхай нь Хятадын 2000 жилийн арга билиг хослуулсан хуанлийн хуулбар юм.

Монгол
зурхайн ухааны тооллын мөн чанарыг тодруулах зорилгоор БСШУЯ, Шинжлэх ухаан
технологийн сантай хамтран зурхайч, эрдэмтэн, түүхч нарыг оролцуулсан ажлын
хэсгийг байгуулан “Монгол цаглабар” нэрт төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн
хүрээнд бидний хэсэг нөхөд хамтран 1027-2107 он хүртэлхи арван найман жарны
билиг, арга хослуулсан монгол цаглабар зохиож, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг
БСШУЯ-нд өргөн барьсан билээ.
Миний үгийг чагнахаар мэргэдийг зарлигийг сонс! гэсэн эртний шүнтэй үг буй.
Эртний Энэтхэгийн мэргэн бандида Шантидэва гэгээн:
Миний үгийг чагнахаар мэргэдийг зарлигийг сонс! гэсэн эртний шүнтэй үг буй.
Эртний Энэтхэгийн мэргэн бандида Шантидэва гэгээн:
“Авралт
бурхны шашин байсаар атал
Аливаа тэнгэрт сүсэглэгч тэр хүмүүн
Ариун Гангын хөвөөнд суусаар атал
Алд худаг малтан цангах адил” хэмээсэн хийгээд бас “Шүнг дагалгүй би зохиов хэмээн цээжээ дэлдэгч сэтгэлийн галзуу” гэсэн сонсголонтой зарлиг буй.

Улаан
намтай их Хятад гүрэнд үндэстэн ястныхаа түүх соёлыг дээдэлж, сүүлийн үед тэр
их гүрэнд цүр, пүг, шар зурхай, төгс буянт зурхай цөм бүрэн хүлээн
зөвшөөрөгдсөөр мэргэдийн нь бүтээл туурвил гарсаар атал их гүн ухаантан, түүхч,
эмч, зурхайч арван гаруй сүмбүм бүтээл туурвисан Эрдэнэ бандида Сүмбэ хамбыгаа
эглийн адагт тооцож, эх монгол нутагт тохируулсан өнгөрсөн, одоо, ирээдүйд төгс
хэрэглэж болох Төгс буянт шинэ зурхайн ёсыг нь өөчлөн муучилж, огоорч хаяхыг
оролдоод, “Шинэ зурхай”, “Шар зурхай”-гаар явах хэмээх нь их инээдмийн орон
гэлтэй. Учир иймд бидний монголчууд төгс буянт шинэ зурхайг баримтлан, Гандан
хийдээ даган цагаан сараа тэмдэглэх нь зүйд нийцнэ.
Төгс буянт шинэ зурхайн ёсыг баримтлан цаг агаарыг танин мдэх монгол уламжлалын талаар үргэлжлүүлэн малчин та нартаа мэдээлэх болно.
Төгс буянт шинэ зурхайн ёсыг баримтлан цаг агаарыг танин мдэх монгол уламжлалын талаар үргэлжлүүлэн малчин та нартаа мэдээлэх болно.
No comments:
Post a Comment