Showing posts with label open source. Show all posts
Showing posts with label open source. Show all posts

Monday, November 28, 2016

Magento 2 дээр админ нууц үгийг сэргээх

Magento 2 дээр админы нууц үгийг сэргээхдээ Phpmyadmin руу орж дараахь Query-г ажиллуулна.

UPDATE admin_user SET password = CONCAT(SHA2('xxxxxxxxNewPassword', 256), ':xxxxxxxx:1') WHERE username = 'admin';

xxxxxxx - давс
NewPassword - шинэ нууц үг

Monday, May 23, 2016

Symfony 1.5

Symfony 1.4 Framework-ийн хөгжүүлэлт албан ёсоор зогсч, дараа дараагийн хувилбаруудаа (symfony 2, symfony 3) гарган, улам сайжран хөгжиж байгаа билээ.

Гэвч Symfony 1 хувилбар бол түүнийг дэлхийн түвшний фрэймвөрк болоход үндэс суурь болсон төдийгүй өдгөө ч олон олон төслүүд 1.4 хувилбар дээр ажиллаж байна.

PHP 5.5 гарснаас хойш үндсэн сан дотор ашиглагддаг зарим функцүүдийг хассан, мөн бусад шаардлагуудад нийцүүлэн хэсэг залуус Symfony 1.4 хувилбарын сайжруулалтыг хийж, github дээр байрлуулжээ.

https://github.com/LExpress/symfony1

Энэхүү хувилбар нь дараахь боломжуудыг тусгасан байна.
  • PHP 7 дэмждэг
  • Composer-оор суулгах боломжтой
  • SwiftMailer-ийн сүүлийн хувилбар
  • Хурд, гүйцэтгэлийг сайжруулсан
  • ...
Нэгэнт  Symfony 1.4 ашиглан хийгдсэн төслүүдийнхээ үндсэн санг дээрх сангаар сольж сайжруулаарай. :)

Wednesday, May 15, 2013

Symfony Framework сургалт зохион байгуулна


СуперГравитон ХХК нь Symfony Framework 1.4 сургалт зохион байгуулах гэж байна. 

Symfony Framework гэж юу вэ?
Symfony нь 10 гаруй жилийн туршид хөгжүүлэлт хийгдэж байгаа, нээлттэй эх бүхий PHP-ийн хамгийн түгээмэл фрэймворк бөгөөд илүү боловсронгуй хэлбэрээр вэб програмчлалыг хийхэд зориулагдсан технологи юм.

Сургалтын зорилго
Сургалтанд хамрагдсан сурагчдад дараах мэдлэгүүдийг олж авч, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлнэ. Үүнд:
• Symfony суурилуулж, тохиргоо хийх
• MVC бүтцийн талаар дэлгэрэнгүй ойлголттой болох
• Symfony програм шинээр үүсгэж, бүтээх
• Controller Layer түвшнийг ангилж сурах
• Тэмплэйт болох харагдах байдлыг ашиглаж сурах (View Layer)
• URL-ийг хэрхэн цэвэрхэн, ойлгомжтой, богинохон байлгах
• Өгөгдлийн сантай объект хандлагат байдлаар ажиллах
• Форм-той ажиллах, Validation-ийг автоматжуулах
• AJAX ашиглан вэбээ улам хэрэглээ өндөртэй болгох
• Вэб програмаа илүү хурдан болгох, кэйшлэх (cache)
• Олон хэл дэмждэг бүтэцтэй ажиллах
• Админ буюу вэбийн удирдлагын хэсгийг автоматаар үүсгэх
• Нэмэлт бэлэн plugin ашиглаж сурах
Сургалтын явцад Symfony болон вэб аппликэйшн бүтээх талаар чөлөөт ярилцлага зохион байгуулна.

Хэн хамрагдаж болох вэ
• Илүү бүтээлч, хурдан, найдвартай, стандарт-д нийцсэн вэб аппликешн бүтээхийг хүсэгчид
• Вэб програмчлалын суурь мэдлэгтэй
• HTML, CSS, Javascript-ийн суурь мэдлэгтэй
• C++ болон вэб програмчлалын PHP хэлний зохих түвшний мэдлэгтэй
• MySQL өгөгдлийн баазтай ажиллах чадвартай

Сургалтын агуулга болон хэлбэр
Сургалтыг Symfony-ийн үндсэн онолуудаас гадна, илүү практикт суурилсан хэлбэрээр туршлага солилцох, мэдлэг дамжуулах, чөлөөт ярилцлага явуулах, дасгал хийх зэрэг байдлаар явуулна.
Сургалтын хугацаанд нэг жижиг хэмжээний бүрэн төслийг хийж дуусгана.

Хугацаа
2013 оны 6-р сарын 2-ноос 9-ний хооронд явагдана. Нийт 20 цаг.
Сургалт МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль дээр  зохион байгуулагдана.

Багшийн тухай
Алтанбаярын Баатарчулуун – https://www.facebook.com/baatarchuluun, http://baatarchuluun.blogspot.com
2006 – 2008, МУИС, ФЭС – Физик, програмчлалын багш
2008 – 2011, Мобиком групп, Ньютел ХХК, Вэб орчны энтерпрайз системийн хөгжүүлэгч
2011 – Одоо, СуперГравитон ХХК – Гүйцэтгэх захирал, төслийн удирдагч
Вэб хөгжүүлэлтийн чиглэлээр дагнан 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд том жижиг нийлсэн 100 орчим төсөл дээр төслийн удирдагч, хөгжүүлэгчээр ажилласан.

Туршлага
PHP, MySQL – 9 жил, Symfony Framework – 5 жил
Өмнө нь 2 удаа 10 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй Symfony сургалтыг зохион байгуулсан.

Төлбөр:
Хувь хүн: 250,000 төгрөг
Байгууллагын ажилтан: 350,000 төгрөг + НӨАТ (10%)
Төлбөрийг
1. Дансаар төлөх бол: ХААН банк – 5041075121 Алтанбаярын Баатарчулуун дансанд тушаана.
2. Бэлнээр төлөх бол: Монголын Залуучуудын Холбоо, 315 тоот өрөөнд тушаана.

Хөнгөлөлт:
- 5  сарын 27-с өмнө бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд нийт төлбөрийн 10% хямдралтай
- Нэг байгууллагаас нэгээс дээш ажилтан хамрагдвал хоёрдах хүнээс эхлэн 20% хөнгөлөлт

Бүртгэл
Бүртгэлийг info@graviton.mn хаягаар хүлээн авах бөгөөд доорх мэдээллийг илгээнэ үү.
1. Овог, нэр
2. Албан тушаал / байгууллага
3. Холбоо барих утас, хаяг, имэйл хаяг

Холбоо барих
Э-шуудан: info@graviton.mn
Утас: 9907-3010
Супер Гравитон ХХК

Wednesday, January 23, 2013

Symfony 1.4 дээр web фолдерыг public_html болгож өөрчлөх

Сүүлийн үед cPanel-тай хостингууд дээр үүсч байгаа нэг асуудал бол энэ.
Үүний товч зааврыг оруулъя.

Үүний тулд config/ProjectConfiguration.class.php файлыг нээгээд дараахь мөрийг нэмж бичнэ.
$this->setWebDir($this->getRootDir().'/public_html');
/* file config/ProjectConfiguration.class.php */
require_once dirname(__FILE__).'/../lib/vendor/symfony/lib/autoload/sfCoreAutoload.class.php';
sfCoreAutoload::register();
 
class ProjectConfiguration extends sfProjectConfiguration
{
  public function setup()
  {
    $this->setWebDir($this->getRootDir().'/public_html');
    $this->enablePlugins('sfDoctrinePlugin');
    $this->enablePlugins('sfFormExtraPlugin');
  }
}

Wednesday, August 25, 2010

symfony 1.4 форм хийх тухай

За бас нэг бичлэг оруулчихъя. Уул нь symfony -ийн сайт дээр байгаа ч гэсэн зарим хүмүүст хэрэг болох, мөн өөртөө тэмдэглэл болгоод биччихье.

symfony 1.4 дээр model -ийн object -д зориулж форм үүсгэдэг болсон юм.
Баазынхаа table -үүдийг үүсгээд symfony -гоо тохируулчихсан бол CLI дээрээсээ
symfony doctrine:build-forms
гэсэн коммандаар model -ийн формууд
lib/form/doctrine дотор үүсдэг.

Жишээ нь би article гэсэн моделийн формыг авч үзье. Тэгвэл lib/form/doctrine/ArticleForm.class.php гэсэн нэрээр файл үүснэ.

энэхүү файл дотор configure() гэдэг функц байх бөгөөд энд формынхоо бүтэц, validation зэргийг тохируулдаг юм.

public function configure()
{
$this->disableLocalCSRFProtection();
// бүтцийг тохируулах хэсэг
$this->setWidgets(array(
'id' => new sfWidgetFormInputHidden(),
'name' => new sfWidgetFormInputText(),
'is_active' => new sfWidgetFormChoice(array('choices' =>
array('' => '--сонгох--', 1 => 'Идэвхтэй', 2 => 'Идэвхгүй'))),
'description' => new sfWidgetFormTextarea(),
));

$this->widgetSchema->setNameFormat('article[%s]');

// validation хэсэг
$this->setValidators(array(
'name' => new sfValidatorString(array('required'=>true),
array('required'=>'Нэрийг оруулах ёстой')),
'is_active' => new sfValidatorNumber(array('required'=>true,
'min'=>1, 'max'=>2), array('required'=>'Төлвийг сонгоно уу')),
'description' => new sfValidatorString(),
));
}
Жишээ нь дээрх шиг байдлаар бичиж болно.

Одоо action.class.php дээр
$article = ArticleTable::find($request->getParameter('id'));

$form = new ArticleForm($article);

if ($request->isMethod('post')){
$form->bind($request->getParameter('article'));
/* Энэ bind функцийн аргумент нь array байдаг бөгөөд
array('name'=>$value, ...) маягаар ашиглана. */
if($form->isValid()){
$form->save();
$this->getUser()->setFlash('success', 'Амжилттай');

return $this->redirect('@article?id='.$form['id']->getValue());
}
}
за success буюу template дээр бол
// формоо нээнэ.
echo $form;
// submit товч
// форм oo хаана
гэх байх. Хамгийн гол нь model form, action хоёр юм.

Symfony 1.4 -ийг хамгийн амархан тохируулах арга

За нэг туршлагаа хуваалцъя. Хүмүүст хэрэг болж магад, өөртөө тэмдэглээд үлдээчихье гэж бодлоо.

1. http://www.symfony-project.org/installation хуудаснаас symfony 1.4 -ийн sf_sandbox-ийг татаж авна.
2. web root диретортоо project -ийнхоо нэрээр folder үүсгээд sandbox -оо хуулна.
3. apache http.conf файлдаа


ServerName domain
DocumentRoot "D:\web\domain\web"
DirectoryIndex index.php
Alias /sf "C:\wamp\bin\php\php5.2.6\data\symfony\web\sf"

AllowOverride All
Allow from All


AllowOverride All
Allow from All



энэ өөрчлөлтийг хийнэ. Би WAMP суулгачихсан байгаан. Тэгээд Wamp аа рестарт хийнэ.

4. hosts файл даа
127.0.0.1 domain
гэдгээ зааж өгнө.

5. browser аа нээгээд http://domain гэж бичихэд гарч ирэх ёстой доо.

P.S: би ч залхуу болохоор хачин л юм биччихлээ.

Wednesday, June 9, 2010

Tuesday, May 11, 2010

jComment суулгах

joomla коммент үүсгэх тухай бичлэг оруулъя.
1. Эхлээд http://www.joomlatune.com/jcomments-downloads.html линкээр орж com_jcomments_v2.1.0.0.zip файлыг татна. (mirror1 | mirror2) гэж байгаа.
2. Дараа нь
Extension->Install/Uninstall гэсэн хэсгээс нөгөө зиплэсэн файлаа зааж инсталлдана.
3. Components->jComments

дээрх байдалтайгаар суусан харагдана.
4. Components->jComments->Manage comments хэсгээс аль хэсэг дээр коммент бичих, аль хэсэг дээр бичихгүй байх тохиргоог хийдэг. Бусдыг нь тэгээд оролдоно биз дээ.

Wednesday, May 5, 2010

phpBB2 -ийг phpBB3 руу хөрвүүлэх тухай

Тулгарсан бэрхшээлийг хэрхэн шийдсэн тухай бичлэг оруулъя.
1. phpBB2 бол суучихсан байгаа гэсэн үг.
2. phpBB3 -аа суулгана. /install, / 2 folder -ийг устгаж болохгүй.
3. http://domain/phpbb3/install гэж ажиллуулна.
4.
convert гэж дарахад дараахь байдалтай гарч ирнэ.

энд харин Database name дээр нь phpbb2 -ийн нэр, user, pass-ыг оруулна.
board path: phpbb3-ийн root directory-оос харьцангуй phpbb2 -ыг замыг оруулна. би жишээ нь ../phpbb2 гэж бичив. Тэгээд begin conversion дарна. сүүлд нь


ийм байдалтай гарч ирэх байх.
5. За энэ үед нь эхлээд administration control panel -аараа нэвтэрч ороод Maintenance tab дотор Database гэдгийн доор орших Search index дээр дарна. Дараа нь Fulltext native (active) доор орших Delete index гэдгийг дараад, тэгээд Create index гэдгийг дарна.
6. За хамгийн сүүлд нь install гэдэг фолдерыг устгаад болно доо.

Энэ бол зөвхөн баазыг шилжүүлж байгаам шүү. файл attach -уудыг attach mode гэж юм байдын билээ. Тэрний талаар судалж байна. Мэдэх хүн байвал pls...