Tuesday, January 21, 2014

Хэнтийн Жиймэн

Миний багшийн тухай Зандаахүү эгчийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

Даяар Монгол онлайны "Зохиогчийн булан"-гийн зохиолч, сэтгүүлч Б. Зандаахүүгийн "Хөрөг" цувралын Зургадугаар
Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор морин хуур эгшиглүүлж, Монголд зочилсон Брежневт баян хуур тоглож явсан сурагч хүү хожмоо Унгарын нийслэлд суралцан Компьютер зохион бүтээгч хэмээх “хачин” мэргэжил эзэмшсэн нь 1984 он.
Арван жилийн сургуулиа онц төгсч астрономи физикт хайр зарласан энэ эрхмийн тухай домог шиг ярианд чих тавин шүүрс алдсан сурагч охин Өндөрхааны 10 жилийн хүндэт самбараас л зургийг нь харж байснаас өөрөөр энэ хүнтэй уулзаж учирч халуун яриаг нь хальт ч атугай сонсож явсангүй. Том эрдэмтэн, том хүн л гэх бахархал цохилуулж явж. Гэтэл Жиймэн доктор тэнгэрт хальжээ гэх харуусалт мэдээ саяхны нэгэн өдөр сонины хуудаснаа харагдаж маргааш нь Хэнтийн нутгийн зөвлөлийн ах нар сандарч тэвдэн утас цохисон юм.

Sunday, January 12, 2014

Наран хиртэхүй

1997 оны 3-р сарын 9-ний өдөр монгол улсын газар нутаг дээр нарны бүтэн хиртэлт ажиглагдсан билээ. Энэ үйл явдлын өмнө миний багш З.Жиймэн нар сарны хиртэлтийн шинэ алгоритм боловсруулан, персональ компьютерт зориулсан програм хангамжийг хөгжүүлсэн байсан бөгөөд энэхүү хиртэлт нь түүний онолын эхний баталгаа болох байлаа. Ингээд тухайн өдрийн Ням гариг сонины дугаарыг олж багшийнхаа нийтлэлийг толилуулж буй минь энэ юм.


Солонго

Зуны борооны дундуур татсан
Зургийн юм шиг солонго билээ, чи
Зүрхэн дээр минь үдлээд буцсан
Зүүдэнд ирсэн солонго билээ, чи

Арван тавны сар шиг тодхон
Аалиа гайхуулсан солонго билээ, чи
Амраг хонгор сэтгэлийг хөглөөд
Алсран одсон солонго билээ, чи

Ээнэгшин дасахын сэтгэл үлдээгээд
Эрсхэн холдсон солонго билээ, чи
Эргээд учрах нь жилийн зайтай
Энгүй гоёхон солонго билээ, чи

Санаа сэтгэл ойрхон байлаа чиг
Санахын эцэсгүй солонго билээ, чи
Сар шиг холоос гэрэлтэн байгаа
Сайхан чамайг л зүүдлэн санана, би