Saturday, February 15, 2014

Ааваа дурсана

МУГЖ Завханы хэмээх Батсүх гуайн дуулснаар түмэн олонд хүрсэн "Ааваа дурсана" хэмээх дууны шүлгийг миний аав Алтанбаяр бичсэн бөгөөд надад зориулаад биччихсэн мэт бодогдож, нүдэнд нулимс хурах юм даа

Дууг доорх холбоосоор сонсоно уу.
https://www.youtube.com/watch?v=1RHmxytZ72k

Үг: Б. Алтанбаяр
Ая: Д. Бямбажав

Аав таныхаа уужим ухааныг хүү нь өвлөж
Алдар нэрийг тань хүмүүс дурсаж явах үед нь
Амгалан тайван царай тань нүднээ тодорно оо
Аядуу намуун дуу тань чихнээ сонсогдоно оо

Дахилт:
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та

Алдаж онодог орчлонд шаналж мухардах үед нь
Алаг нүдэнд нулимс хурж таныгаа дурсана аа, аав аа
Алдрыг нь өвлөж мөнхөрсөн үр бидэндээ аав минь
Ахиад хэзээ ч дуурсахгүй аялгуу нь байж дээ, та

Дахилт:
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та

Ач үрийнхээ даахийг үнэрлэх бусдыг хараад
Аав минь би таныгаа дурсаж зүрхэндээ уйлна аа
Аргасан нүдэнд нулимс хурж хорвоо давчидахад
Аавыгаа чи орлосон гэж бурхад дуу алдана аа

Дахилт:
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та

Tuesday, January 21, 2014

Хэнтийн Жиймэн

Миний багшийн тухай Зандаахүү эгчийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

Даяар Монгол онлайны "Зохиогчийн булан"-гийн зохиолч, сэтгүүлч Б. Зандаахүүгийн "Хөрөг" цувралын Зургадугаар
Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор морин хуур эгшиглүүлж, Монголд зочилсон Брежневт баян хуур тоглож явсан сурагч хүү хожмоо Унгарын нийслэлд суралцан Компьютер зохион бүтээгч хэмээх “хачин” мэргэжил эзэмшсэн нь 1984 он.
Арван жилийн сургуулиа онц төгсч астрономи физикт хайр зарласан энэ эрхмийн тухай домог шиг ярианд чих тавин шүүрс алдсан сурагч охин Өндөрхааны 10 жилийн хүндэт самбараас л зургийг нь харж байснаас өөрөөр энэ хүнтэй уулзаж учирч халуун яриаг нь хальт ч атугай сонсож явсангүй. Том эрдэмтэн, том хүн л гэх бахархал цохилуулж явж. Гэтэл Жиймэн доктор тэнгэрт хальжээ гэх харуусалт мэдээ саяхны нэгэн өдөр сонины хуудаснаа харагдаж маргааш нь Хэнтийн нутгийн зөвлөлийн ах нар сандарч тэвдэн утас цохисон юм.

Sunday, January 12, 2014

Наран хиртэхүй

1997 оны 3-р сарын 9-ний өдөр монгол улсын газар нутаг дээр нарны бүтэн хиртэлт ажиглагдсан билээ. Энэ үйл явдлын өмнө миний багш З.Жиймэн нар сарны хиртэлтийн шинэ алгоритм боловсруулан, персональ компьютерт зориулсан програм хангамжийг хөгжүүлсэн байсан бөгөөд энэхүү хиртэлт нь түүний онолын эхний баталгаа болох байлаа. Ингээд тухайн өдрийн Ням гариг сонины дугаарыг олж багшийнхаа нийтлэлийг толилуулж буй минь энэ юм.


Солонго

Зуны борооны дундуур татсан
Зургийн юм шиг солонго билээ, чи
Зүрхэн дээр минь үдлээд буцсан
Зүүдэнд ирсэн солонго билээ, чи

Арван тавны сар шиг тодхон
Аалиа гайхуулсан солонго билээ, чи
Амраг хонгор сэтгэлийг хөглөөд
Алсран одсон солонго билээ, чи

Ээнэгшин дасахын сэтгэл үлдээгээд
Эрсхэн холдсон солонго билээ, чи
Эргээд учрах нь жилийн зайтай
Энгүй гоёхон солонго билээ, чи

Санаа сэтгэл ойрхон байлаа чиг
Санахын эцэсгүй солонго билээ, чи
Сар шиг холоос гэрэлтэн байгаа
Сайхан чамайг л зүүдлэн санана, би

Thursday, December 26, 2013

Ээждээ би дээл урлахуй

Өөрийнхөө 2002 онд бичиж байсан шүлгийг нэгэн хүний блог дээрээс оллоо. Сонин л байдаг юм байна. :))

Санаашрал болгоноо нулимсанд урсгаад
Гунигаа мартаж хэлье
Сарны хорвоог зовоохгүйн тулд
Зүрхэндээ уйлж хэлье
Үхлийн өмнө хальрахгүй
Зоригоон чангалж хэлье
Үүрийн цагаан гэгээнээр
Шүлгээн тэрлэж хэлье
Ээждээ би шүлгэн дээл урлана

Tuesday, July 2, 2013

Харангын Лхагвасүрэн feat Өөжгий: Хүлээлт - Mongolian live sessions

"Mongolian live sessions" төслийн хүрээнд дуучид, хөгжимчдийг амьдаар дуулуулах сонирхолтой ажил явагдаж байна. Үүнээс хамгийн их таалагдсан клипээ оруулж байна.



Эх сурвалж: http://www.youtube.com/watch?v=TKDq3NiYdHM

Friday, June 14, 2013

Зүүд

Хөлгөн их сударт цэцэлж байна гэж
Тэнэг Дэмбээ зүүдэллээ
Хөх орчлонг тойроод гүйж байна гэж
Хөлгүй Сэнгээ зүүдэллээ

Солонгын долоон өнгийг харж байна гэж
Сохор Дорж зүүдэллээ
Саран доор хайр шивнэж байна гэж
Хэлгүй Долгор зүүдэллээ

Хүн бүхэн өөр өөрийн гэгээн хүслээр
Хорвоог умартан зүүдэллээ

2000 он (А. Баатарчулуун)