Friday, July 1, 2011

Symfony 1.0 дээр хийгдсэн project -ийг PHP 5.3-тай сервер дээр ажиллуулах

Хэдэн сарын өмнө Symfony 1.0 дээр хийгдсэн project -ийг PHP 5.3-тай сервер дээр ажиллуулах гээд болоогүй юм. Гэтэл саяхан интернэтээр хэсэж явтал гэнэт шийдэл нь гараад ирдэг байгаа.
Тэгээд нөгөө болж өгөөгүй вэбээ янзалчихаад бичиж сууна.

Configuration file "D:\web\projectName\config/../data/symfony/config/php.yml" specifies key "zend.ze1_compatibility_mode" which is not a php.ini directive

гэсэн ийм утгатай алдаа заадаг.

Тэгвэл үүнийг шийдэхийн тулд:

data/symfony/config/php.yml файлыг нээгээд
zend.ze1_compatibility_mode: мөрийг comment болгочихоно.

Тэгээд болоо.

Saturday, June 25, 2011

Ip address to location

Дэлхийн улс бүхэн өөрийн гэсэн ip address-тэй. Харин хайлтын явцад CSV файлаар ip number гэж нэрлэгдэх тоо олддог юм байна.

"begin_ip","end_ip","begin_num","end_num","country","name" "61.88.0.0","61.91.255.255","1029177344","1029439487","AU","Australia" "61.92.0.0","61.93.255.255","1029439488","1029570559","HK","Hong Kong" "61.94.0.0","61.94.7.255","1029570560","1029572607","ID","Indonesia"

ip address нь тоо руу шилжих дүрмийг бичвэл:

ipnum = 16777216*w + 65536*x + 256*y + z (1)

where IP Address = w.x.y.z

The reverse of this formula is
w = int ( ipnum / 16777216 ) % 256;
x = int ( ipnum / 65536 ) % 256;
y = int ( ipnum / 256 ) % 256;
z = int ( ipnum ) % 256;
Where % is the mod operator.

Sunday, June 19, 2011

Chrome book худалдаанд гарчээ.

Бид компьютерийн үйлдлийн системийн арвин туршлагатай билээ. Өнөөдөр дэлхий дахинд хамгийн их хэрэглэгддэг үйлдлийн систем нь Windows XP бөгөөд түүнээс гадна Mac OS, Linux гэх мэт үйлдлийн системүүд бий.
Харин Google корпораци саяхан буюу 2011 оны 6 сарын 15-нд ChromeBook нэртэй Samsung, Toshiba гэсэн хоёр төрлийн notebook-ийг худалдаанд гаргажээ. Энэхүү notebook нь Chrome хэмээх Google-ийн интернэт браузерт суурилсан байдгаараа нэн онцлогтой юм. Google өөрийн gmail account-даа суурилан бүх төрлийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх нэгэн шинэ эхлэлээ ийнхүү тавьж байна.
Дээрх хоёр notebook-ийг Аmazon болон Bestbuy хэмээх онлайн худалдааны акулууд өнгөрсөн 15-наас борлуулж эхэллээ. Ийнхүү вэб-д суурилсан үйлдлийн системийн анхны алхмыг Google корпораци хийж, бидэнд энэ төрлийн систем цаашид хэрхэн өргөжин тархахыг харах л үлдлээ.


Friday, June 17, 2011

DirectX гэж юу вэ?

Windows-н орчинд нэлээд гайгүйхэн шиг тоглоом тоглох гэхээр энэхүү DirectX гэгчийн аль нэг хувилбарыг нь зайлшгүй суулгасан байхыг шаарддагийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл энэ DirectX гэж юуг хэлээд байна аа? Энэний учрыг нэг олцгооё!

DirectX Технологи

Компъютерыг 3 давхаргаас тогтдог гэж үзэе. Yүнд:
  • Техник хангамж (hardware)
  • Yйлдийн систем (operating system)
  • Хэрэглээний программ хангамжууд (software)
Техник хангамж гэдэгт нь компъютерийн үндсэн эд ангиудаас гадна олон янзын үйлдвэрлэгч компаниас гаргасан төрөл бүрийн дуу дүрс ялгаж гаргах төхөөрөмжүүд (дуу дүрсний картууд) орно. Эдгээр нь хоорондоо чанарын үзүүлэлт, техникийн боломж гэх мэтээрээ ялгаатай байдаг.

Компъютерын ертөнцөд олон янзын үйлдлийн систем хэрэглэддэг, үүнээс хамгийн өргөн буюу нийт хэрэглэгчидийн 97% орчим нь Windows үйлдлийн систем хэрэглэдэг. Yлдсэн 3%-г Mac, UNIX, Linux гэх мэт үйлдлийн системүүд эзэлнэ. Yйлдлийн систем нь техник хангамж, хэрэглээний программ хоёрын голд байрлаж тэднийг хооронд нь холбож өгөх ажлыг хийдэг.

Хэрэглээний программууд гэдэгт нь дэлхий дээрхи тоолж баршгүй олон янзын компаниудаас гаргасан программ хангамжууд орно. Тэдний зарим хэсэг нь графикын болон дуу хөгжимний ихээхэн боломж шаарддаг, эдний ихэнх нь сүүлийн үеийн тоглоомнууд байна.

За ингээд олон янзын үзүүлэлттэй дуу дүрсний картууд, тэднийг хэрэглэдэг олон тооны хэрэглээний программууд. Хэрэглээний программ зохиогчидын хувьд энэ нь ихээхэн бэрхшээл болж байжээ. Тэд хэрэглэгчиддээ өндөр чанартай дуу дүрс үзүүлэхийн тулд эдгээр олон янзын үзүүлэлт функцтэй картуудад тус бүрт нь зориулж программаа бичих хэрэгтэй бөгөөд, энэ нь зах зээл дээр аль алиных нь хувьд ихээхэн түгжигдмэл байдал үүсгээд байжээ. Хэрэглэгчидийн хувьд ч гэсэн, ямар нэгэн программ худалдаж авахдаа өөрийнх нь дуу дүрсний карттай зохицож ажилладаг эсэхийг үзэж байж авахгүй бол чанарын шаардлага хангахгүй дуу дүрс гарах гэх мэт бэрхшээлүүд учирдаг байжээ.

Microsoft компани Windows үйлдлийн системийг хэрэглэдэг хэрэглэчидээ энэ бэрхшээлээс гаргахын тулд DirectX-г гаргажээ. 1995 онд Microsoft Game Software Deүelopment Kit (SDK)-н нэг хэсэг

нь болж анхны DirectX 1.0 хувилбар нь гарсан. Ерөнхийдөө DirectX гэдэг нь олон янзын дуу дүрсний картаар хэрхэн хүссэн дуу дүрсээ гаргаж авах талаар мэдээлэл, эдгээр картуудыг хэрхэн удирдаж программчлах талаархи мэдээлэл функцуудын цуглуулга-"сан" гэж ойлговол зохино.

Одоо бол хэрэглээний программ зохиогчид зөвхөн DirectX-д л зориулаад программаа биччихнэ, нөгөө олон картуудад зохициж ажиллуулах асуудлыг нь DirectX хариуцна. Дуу дүрсний карт үйлдвэрлэгчидийн хувьд ч гэсэн, шинээр хийсэн картныхаа тухай материалыг DirectX-н хамт олонд илгээхэд, дараагийн DirectX хувилбарт энэ нь багтаад орчихно. DirectX харин тэдний графикын хүчин чадлыг дээд зэргээр ашиглах үүрэгтэй бөгөөд, шаардагдах мэдээлэл, функц, алгоритмуудыг агуулж байна.

Анхлан DirectX нь Windows 95, 98 -д зориулж гаргасан бөгөөд, Windows NT 4.0 дээр DirectX нь бүрэн биш байдлаараа ажилладаг. DirectX 7.0a хувилбар нь Windows 2000 дээр бүрэн ажилладаг ажээ.

Эх үүсвэр: Эвсэг ДМС

Friday, June 3, 2011

Вэб сайт дээрээ Yahoo messenger icon оруулах

За yahoo messenger icon оруулах талаар ярья.

Ерөнхий бичиглэл:
http://opi.yahoo.com/online?u=TaniiYahooID&m=Type&t=StyleID

1. Эхний параметер u бол таны Yahoo ID
2. Хоёр дахь параметер m бол s, эсвэл g гэсэн утга авдаг. s - string, g - graphics
3. t параметер нь 1-25 хүртэл утга авдаг бөгөөд төрөл бүрийн загвараар гаргадаг юм байна.

Хэрэглэх:

Thursday, February 17, 2011

Нэгэн мөрөөдөл


(Дурсамж, нийтлэл)
Нар шарсан 2000 оны зун Өндөрхааны талд бороо цөөхөн орсон сон. Тэр үед "Хэнтийн хүү, нөгөө алдартай Жиймэн 20 жилийн дараа нутагтаа ирлээ" гэх яриа жижигхэн хотын хүн бүхний чихийг дэлсэв. 8-р ангиа дөнгөж төгсөөд байсан би бээр ид юм юм сонирхон тийчилдэг дээрээ байсан тул тэр хүнтэй л нэг уулзахсан гэх бодол өөрийн эрхгүй төрнө.

Тэгэж байтал удсан ч үгүй нэгэн сайн найзын хамт гэрт нь очих тохиол таарав. Тэр их хүний тухай дуулснаас гэвэл "Их л эрдэм номтой, урлагт авьяастай" гэнэ лээ гэснээс өөр зүйлгүй. Өөрийгөө шинжлэх ухаанд дуртай хэмээн хэт дөвийлгөн онгирсхийж танилцуулсны минь дараа, надаас "Шинжлэх ухаан гэж юу вэ?" гэсэн асуултаар бидний яриа эхлэх нь тэр. Уул нь хими, физик, математик, анатоми гэх мэт хичээлүүдийг үздэг байсан ч яг тэр асуултанд хариулах хэмжээнд ойлголтгүй явсан тул таг гацчихав. Ядаж байхад гүн ухаан сонирхдог гээд хэлчихсэнийг ч хэлэх үү. Нүүр час улайгаад, халуун гэр бүр ч халуун болчих шиг санагдав. Харин Жиймэн доктор надад шинжлэх ухааны тухай, танин мэдэхүйн тухай, гүн ухааны тухай маш ул суурьтай тайлбарлаж өгсөн юм. Ингэж би өөрийн эрхэм багштайгаа анх учирч билээ.
Тэр өдрөөс хойш байн байн очиж, тэр зуныг бүхэлд нь тэдний гэрт өнгөрөөсөн дөө. Нэг удаа ихэд бодолхийлэн байснаа "Би чамайг өөрийн үндсэн шавиа болгоно, би чамд физик, математик, одон орон, програмчлал заах болно" гэж хэлэх үед би ч ш/у-ны доктор багштай болсондоо хөл газар хүрэхгүй баярлав. Ийнхүү би өдөр бүр л багшийнд очиж, багш ч янз бүрийн зүйлийн тухай өдөржин ярьж өгдөг байлаа. Зөвхөн яриад л байдаг байсан. Учир нь би багштай харилцан ярилцах битгий хэл, ярьж байгааг нь гүйцэд ойлгох хэмжээнд хүрээгүй байлаа. Ялангуяа түүх их ярина, бас алдарт эрдэмтийн намтар, онигоо гээд л. Тэр зун би 10-р ангийн математикийн хичээлийг дуустал нь үзэж, физикийн үндсийг их сайн заалгасан юм. Надад нэг ч томьёо хэлж өгч байгаагүй. Сүүлд би их сургуулийн лицейд багшилж байх үедээ бодохнээ "хүнийг ямар нэг зүйлд сургах гэж ойлголт байхгүй, харин хүн өөрөө сурдаг юм байна, багш зөвхөн сэдэл төрүүлдэг" гэдгийг ойлгосон юм. Ийм ч учраас миний сонирхлыг татах зүйл л их ярьдаг байсан байх аа.

Миний багшийн тухайд гэвэл дөнгөж 6 настайдаа морин хуур тоглож сураад, 8 настайдаа 4 төрлийн хөгжим, 10-р ангиа төгсөхдөө бараг бүх хөгжмийг өөрийн сонсголоор дарж сурсан (5-р ангиасаа хөгжмийн онолын мэдэгдэхүүнтэй болсон гэдэг) бөгөөд дунд сургуульд байхдаа Бүх ард түмний урлагийн үзлэгт хошой алтан медаль хүртэж, Л.Брежневийг Монголд 1981 онд ирэхэд төрийн 3-дахь номер болон морин хуур тоглож байсан ба олон олон дуу зохиож, ая оруулсан авьяаслаг нэгэн билээ. Мөн байгалийн ухааны хичээлүүдэд туйлын авьяастай байж, аймгийн математикийн олимпиадад 4 удаа түрүүлж, математикийн улсын эчнээ олимпиадад түрүүлж, улмаар Унгарын Будапешт хотын Техникийн Их Сургуульд "Компьютер зохион бүтээх инженер"-ийн мэргэжлээр төгссөн анхны монгол хүн байсан юм. Оюутан ахуйдаа хэдэн мажаар оюутны хамт амьд хөгжмийн хамтлаг байгуулж, "Чингис хаан" гэдэг нэртэй шүлгэнд өөрөө ая зохиож дуулж байсан бөгөөд үүнийг өдгөө ч тэр үеийн Европт сурч байсан олон оюутнууд мэддэг. (Бүүгий, бүүгий Чингис ... гээд л) Харин тэр дууг дуулсныхаа төлөө үзэл суртлын зөрчил гаргасан хэмээн оюутан байх эрхийг нь хасч, эх оронд нь бүр мөсөн буцаах шийдвэрийг тэр үеийн Унгар дахь Монголын элчин сайдын яамнаас гаргаснаас хойш урлагт дахин хөл тавиагүй юм. Тэр үед хөөж байсан нөхөр нь өдгөө Чингисийн академийн гишүүн болчихсон явах юм билээ. Монголд ирээд Одон орон судлах оргилд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, олон шинэ бүтээлүүд хийж, хамгийн сүүлд шинжлэх ухааны аргаар хүний хувь заяаг тооцоолох тухай "Интерактив ш/у-ны зурхай" сэдвээр ш/у-ны докторын зэрэг хамгаалсан юм. Энэ бүхний дараа эргэн нутагтаа түр хугацаагаар очоод байхтай нь би таарч, тэр их хүнтэй учирсан нь энэ ээ.

Гэвч нэг өдөр багшийн минь бие муудаж, хэвтэрт орсноор өдгөө 5 намар өнгөрөв. Би одоо ч гэсэн ойр ойрхон гэрт нь очих. Харвалт өгснөөс болж ярих чадваргүй болсон тул надад цаасан дээр бичсэн үсэгнээс хуруугаараа заан цуглуулж "хичээлээ орно". Багш хүн хэзээ ч гэсэн шавьдаа ямар нэгэн зүйл зааж байх ёстой гэж одоо ч хэлдэг. Өнөөдөр надад байгаа бүхий л ёс суртахуун, хүн чанар, мэдлэг чадвар, ажил төрөл, шинэ амьдралыг минь нээж өгсөн ачит тэр хүнийг харан сэтгэлийн гүнд нулимстай явна. Саяхан хүртэл надад "Чи миний хамгийн дотны шавь, би чамд бүхнийг заах болно" гэж хэлэх үед нүднээс өөрийн эрхгүй гуниг минь урсаж, багшийнхаа төлөө залбирна.

Тиймээ! Хүн бүхэн өөр өөрийн гэгээн хүсэл мөрөөдөлтэй. Би ч бас бусдын адил олон зүйлийг мөрөөдөж байна. Гэхдээ энэ их ачит хүнийг дахин инээд алдаад яриж суухыг нь би мөрөөдөж байна. Багшийгаа олон шавь нартаа эрдэм мэдлэгээ түгээж, эрүүл энх байхыг нь мөрөөдөж байна. Миний нүдийг нээсэн энэ хүнийг өөр хэн нэгэнд гэрэл гэгээтэй ирээдүй бэлэглээсэй хэмээн мөрөөдөж байна. Ийм нэгэн мөрөөдөл сэтгэл зүрхэнд минь оршсоор ...

Шавь А.Баатарчулуун (2009-12-09)

Sunday, October 10, 2010

Neobux.com - Интернэтээр мөнгө олцгооё

Дэлхий дээр маш олон тооны PTC (Paid-to-click) сайтууд байдаг. PTC гэдэг нь даралтаас мөнгө олох гэсэн санаа бөгөөд интернэтээр мөнгө олох нэлээд дэлгэрсэн арга гэж хэлж болно. Энэ бизнес гадны нөхцөлд маш их хөгжсөн бөгөөд интернэтэд суурилсан учир бидний монголчууд ч энэ бизнесийг эрхлэх бүрэн боломжтой юм.

Харин ийм төрлийн хулхи сайтууд маш их байдаг бөгөөд түүнээс нэн даруй болгоомжлох нь зүйтэй. Ийм сайтууд ихэвчлэн нэг даралтын үнэ 1$, 5$ гэх мэтээр харьцангуй өндөр бөгөөд мөнгө авах хүсэлтээ явуулснаас хойш 1 сар, 2 сар, 6 сар хүлээх ёстой гэдэг нөхцөлтэй байдаг. Scam буюу хулхи сайтуудын жагсаалтыг харуулсан линк: http://ptc-investigation.com/ScamList.aspx юм.

Харин үнэхээр мөнгө өгдөг сайтууд бас байна. Үүнээс хамгийн шилдэгт тооцогдож байгаа нь www.neobux.com юм. Ингээд neobux -ын тухай танилцуулъя.

Neobux.com
Neobux нь нэг талаас байгууллага, хувь хүн рекламаа тавиулж сурталчлах, нөгөө талаас сайтад бүртгүүлсэн хэрэглэгчид реклам үзэж мөнгө олох гэсэн хоёр талын сонирхол дээр үндэслэсэн, нийт орлогынхоо 60-80% ыг хэрэглэгчдээ өгдөг бизнес бүхий вэбсайт юм.
---------------
Neobux нь standard, golden, ultimate гэсэн гишүүнчлэлийн түвшнүүдтэй бөгөөд standard гишүүн нь өдөрт 1 реклам нь 0,01$ бүхий 4 рекламыг үздэг. Хамгийн эхний удаа таны олсон мөнгө 2$ хүрмэгц мөнгөө авах хүсэлтээ явуулж болох бөгөөд таны мөнгийг Alertpay гэх мэт интернэт данс руу чинь хийдэг. Иймд та мөн Alertpay.com дээр бүртгүүлж өөрийн данстай болох ёстой. Дараагийн удаад мөнгөө авах доод лимит нь 3$, ... 10$ хүртэл өсдөг. Та магадгүй paypal account -тай бол paypal руу мөнгө хүлээж авч болдоггүй гэдгийг анхаараарай. Иймд заавал alertpay account нээх ёстой шүү.
---------------
Referral буюу өөрийн доор хүн авч болдог. Энэ нь neobux -ыг ашиглан мөнгө олохын эх үүсвэр юм. Direct/шууд/ ба Rented/түрээсийн/ гэсэн 2 төрлийн referral байдаг. Direct referral -тай болохын тулд 30 хоногийн турш, 100 даралт хийсэн байх ёстой. Харин rented referral авахын тулд 100 хүнийг 25$-оор авдаг. Стандарт гишүүний доод хүний нэг даралт нь 0,005$. 7 хоногийн дараагаас дахиад хүн түрээслэх боломжтой болдог. Стандарт гишүүн дээд тал нь 300 хүнтэй болох боломжтой. Энэ үед та 90$/жил төлж, гишүүнчлэлээ сайжруулан Golden member болвол доороо 2000 хүн авах боломжтой болно, харин өөрөө бол 9 реклам үзнэ. Голден гишүүний доод хүний даралт бүрээс 0,01$ ордог.
---------------
За тэгээд бүртгүүлсний дараа үйлчилгээний нөхцөлийг сайтар уншаарай.

1. Бүртгүүлэх
http://www.neobux.com/?r=baataraa12 энэхүү линк дээр дарж бүртгүүлнэ. Бүртгүүлэх үед таны мэйл хаяг руу баталгаажуулах код ирүүлэх бөгөөд уг кодыг neobux руу хийж, бүртгэлээ баталгаажуулна.

2. Реклам үзэх
Бүртгүүлсний дараа нэвтэрч ороод View Advertisements 4 гэж байх бөгөөд нэг нэгээр нь дуустал нь дарна.

3. Төлбөрийн баталгаа
Миний alertpay дансанд мөнгө орсон байдлыг харуулав.



За ингээд танд амжилт хүсье.

Wednesday, August 25, 2010

symfony 1.4 форм хийх тухай

За бас нэг бичлэг оруулчихъя. Уул нь symfony -ийн сайт дээр байгаа ч гэсэн зарим хүмүүст хэрэг болох, мөн өөртөө тэмдэглэл болгоод биччихье.

symfony 1.4 дээр model -ийн object -д зориулж форм үүсгэдэг болсон юм.
Баазынхаа table -үүдийг үүсгээд symfony -гоо тохируулчихсан бол CLI дээрээсээ
symfony doctrine:build-forms
гэсэн коммандаар model -ийн формууд
lib/form/doctrine дотор үүсдэг.

Жишээ нь би article гэсэн моделийн формыг авч үзье. Тэгвэл lib/form/doctrine/ArticleForm.class.php гэсэн нэрээр файл үүснэ.

энэхүү файл дотор configure() гэдэг функц байх бөгөөд энд формынхоо бүтэц, validation зэргийг тохируулдаг юм.

public function configure()
{
$this->disableLocalCSRFProtection();
// бүтцийг тохируулах хэсэг
$this->setWidgets(array(
'id' => new sfWidgetFormInputHidden(),
'name' => new sfWidgetFormInputText(),
'is_active' => new sfWidgetFormChoice(array('choices' =>
array('' => '--сонгох--', 1 => 'Идэвхтэй', 2 => 'Идэвхгүй'))),
'description' => new sfWidgetFormTextarea(),
));

$this->widgetSchema->setNameFormat('article[%s]');

// validation хэсэг
$this->setValidators(array(
'name' => new sfValidatorString(array('required'=>true),
array('required'=>'Нэрийг оруулах ёстой')),
'is_active' => new sfValidatorNumber(array('required'=>true,
'min'=>1, 'max'=>2), array('required'=>'Төлвийг сонгоно уу')),
'description' => new sfValidatorString(),
));
}
Жишээ нь дээрх шиг байдлаар бичиж болно.

Одоо action.class.php дээр
$article = ArticleTable::find($request->getParameter('id'));

$form = new ArticleForm($article);

if ($request->isMethod('post')){
$form->bind($request->getParameter('article'));
/* Энэ bind функцийн аргумент нь array байдаг бөгөөд
array('name'=>$value, ...) маягаар ашиглана. */
if($form->isValid()){
$form->save();
$this->getUser()->setFlash('success', 'Амжилттай');

return $this->redirect('@article?id='.$form['id']->getValue());
}
}
за success буюу template дээр бол
// формоо нээнэ.
echo $form;
// submit товч
// форм oo хаана
гэх байх. Хамгийн гол нь model form, action хоёр юм.