Wednesday, January 23, 2013

Symfony 1.4 дээр web фолдерыг public_html болгож өөрчлөх

Сүүлийн үед cPanel-тай хостингууд дээр үүсч байгаа нэг асуудал бол энэ.
Үүний товч зааврыг оруулъя.

Үүний тулд config/ProjectConfiguration.class.php файлыг нээгээд дараахь мөрийг нэмж бичнэ.
$this->setWebDir($this->getRootDir().'/public_html');
/* file config/ProjectConfiguration.class.php */
require_once dirname(__FILE__).'/../lib/vendor/symfony/lib/autoload/sfCoreAutoload.class.php';
sfCoreAutoload::register();
 
class ProjectConfiguration extends sfProjectConfiguration
{
  public function setup()
  {
    $this->setWebDir($this->getRootDir().'/public_html');
    $this->enablePlugins('sfDoctrinePlugin');
    $this->enablePlugins('sfFormExtraPlugin');
  }
}

Tuesday, December 11, 2012

Apple ID хэрхэн авах вэ?

Сүүлийн үед iPhone, iPad олноор хэрэглэх болсон өнөө үед Apple ID авах гэдэг нэгэн асуудал түүнийг даган гарч ирлээ. За тэгээд ялангуяа манайхан одоохондоо App Store дээрээс аль болох үнэгүй app-уудыг татаж авах хүсэл их тул Visa карт гэх мэт төлбөрийн картуудыг ашиглахгүйгээр бүртгүүлэх шаардлага бас байна.

Иймд энэхүү холбоос дээр дарж, кредит картаа оруулалгүйгээр хэрхэн Apple ID авах тухай уншаарай.

Холбоос: http://support.apple.com/kb/ht2534

Monday, October 22, 2012

Гадаад хэлийг төгс сурахуйн нууц

Хэл бичгийн ухааны эрдэмтэн, орчуулагч, гүүш Д.Болдбаатар гуайн бичсэн "Гадаад хэлийг төгс сурахуйн нууц" номыг анх уншиж байснаас хойш 4 жилийг орхисон байна. Өчигдөр дахин нэг уншив.
Цаг хугацаа гээч зүйл харвасан сум шиг өнгөрч буйг энэ ном дахин нэг удаа ухаарууллаа. Учир нь энэ номыг анх уншсанаас хойш миний англи хэлний чадвар хэрхэн сайжирсан бэ гэдэг дээр өөрийн эрхгүй дүгнэлт хийн суусан бөгөөд аливаа зүйлийг сурах болон хийж бүтээхэд хүмүүний "тууштай чанар" нэн чухал болохыг товойлгон бодно.
Интернэтэд энэхүү ном өргөн тархаснаас үзэхүл би ч мөн миний блог руу зочилдог цөөн хэдэн найз нөхөддөө зориулаад энэхүү номыг бүрэн эхээр нь байршуулж байна.


Гадаад хэлийг төгс сурахуйн нууц

Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?
Сүүлийн үед манай улсад англи, хятад, япон, герман, солонгос зэрэг харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэлний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл уншигч та санал нийлэх байх аа. Олон жил гадаад хэлний чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах үйлсэд зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалтын арга зүй, орчин нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал богино хугацаанд сайн сурах бололцоотой юм.

Friday, October 12, 2012

Дэлхийн гадаргын хоёр цэгийн хоорондох зайг тодорхойлох

A point - (lat1, lon1)
B point - (lat2, lon2)
lat - latitude, lon - longitude

Хоорондох зайг косинусын теоремыг ашиглан дараахь байдлаар тодорхойлдог.

d=acos(sin(lat1)*sin(lat2)+cos(lat1)*cos(lat2)*cos(lon1-lon2))


Wednesday, August 8, 2012

3 төрлийн лидер

Үзэл санааны
Үнэт зүйлийн
Шийдвэр гаргалтын

Sunday, May 20, 2012

Махатма Ганди - Хэлсэн үг

Үзэл бодол - Үг хэл - Үйл хөдлөл - Дадал зуршил - Хувь заяа

Эерэг бодол бодоод бай учир нь бодол үгс болдог,
Эерэг үгс хэлээд бай учир нь үгс үйлдэл болдог,
Эерэг үйлдэл үйлдээд бай учир нь үйлдэл дадал зуршил болдог,
Эерэг дадал зуршил эзэмшээд бай учир нь дадал зуршил өөрийн үнэ цэнийг бий болгодог,
Өөрийн үнэ цэнэ өөрийн хувь заяаг тодорхойлно. - Махатма Ганди

Tuesday, April 17, 2012

Гурвын зарчим

Eddy Edwards: (3 "H")

be Hungry
be Hurry
be Humble

Osho: (3 "L")

Love
Laught
Live

Urangoo Janchiv:

be Strong
be Happy
be Simple