Friday, August 3, 2007

Лао Зу

Хойд хормойг авч урд хормойг нөхөөд
Бүтэн дээлтэй боллоо гэх үү
Хэрэлдэж хэмхэрсэн хоёр эвлэрэвч сэтгэлд нь сэв үлдэнэ
Хэн түүнийг эвлэрлээ гэж хэлэх юм

Иймийн учир их мэргэн:

Гэрээт үүргээ биелүүлж
Гэртээ амгалан сууна
Бусдыг муучлан энд тэнд эс хэсүүлчилмүй
Бор гэртээ амгалан тайван суумуй

Бусармаг явдалт нэгэн бусдын хэрэгт оролцож
Буруу зөрүүгээр нь хоолоо бэлддэг байхад
Буянт хүн харин бусдыг бурууг эс тоомуй
Бусдын өмнө хүлээсэн өөрийн үүргээ биелүүлэх буюу.

Орчлонгийн жам шударга, хэнд ч болсон адилхан:
Сайныг дэлгэрүүлж, үргэлжид тогтоохоор
Сайн хүмүүний үргэлж дэргэд нь буюу