Friday, January 1, 2016

2016 онд унших номын жагсаалт

2016 оныхоо анхны бичлэгийг оруулж байна. Төлөвлөгөөгөө хийх явцдаа 16 онд унших номоо бас давхар гаргалаа.
Тунгалаг тамир, Нууц товчоо, 100 жилийн ганцаардал гэсэн номуудыг 10 жилд байхдаа уншсан тул дахин нэг сэргээж харахаар шийдэв. Ландау-гийн номуудыг их сургуульд байхдаа үзсэн ч мөн сэргээн харах, гэхдээ илүү тулж уншихаар барьж авах бодолтой байна. Эрих Фроммын Бий эсвэл байх 15 онд хараахан уншиж дуусгаагүй тул оруулсан болно. Монгол зурхайн литийн хувьд лит-тэй холбоотой хэд хэдэн удаа барьж авсан ч мөн л дуустал уншиж чадаагүй тул энэ жилийн эхээр зориуд дуусгах бодолтойгоор орууллаа.