Friday, January 1, 2016

2016 онд унших номын жагсаалт

2016 оныхоо анхны бичлэгийг оруулж байна. Төлөвлөгөөгөө хийх явцдаа 16 онд унших номоо бас давхар гаргалаа.
Тунгалаг тамир, Нууц товчоо, 100 жилийн ганцаардал гэсэн номуудыг 10 жилд байхдаа уншсан тул дахин нэг сэргээж харахаар шийдэв. Ландау-гийн номуудыг их сургуульд байхдаа үзсэн ч мөн сэргээн харах, гэхдээ илүү тулж уншихаар барьж авах бодолтой байна. Эрих Фроммын Бий эсвэл байх 15 онд хараахан уншиж дуусгаагүй тул оруулсан болно. Монгол зурхайн литийн хувьд лит-тэй холбоотой хэд хэдэн удаа барьж авсан ч мөн л дуустал уншиж чадаагүй тул энэ жилийн эхээр зориуд дуусгах бодолтойгоор орууллаа.
Бусад номын хувьд бол үндсэндээ шинээр уншиж байгаа гэж ойлгож болно.
Ерөнхийдөө эхний хэсэгт математик, физик, философийн буюу мэдлэгийн чиглэлийн номууд байгаа бөгөөд сүүлийн хэсэгт уран зохиолын 5 ном оруулсан.

  1. Thomas A. Garrity, Lori Pedersen, All the Mathematics You Missed: But Need to Know for Graduate School
  2. С. Нинжбадгар, Монгол зурхайн лит
  3. Richard Fitzpatrick, An Introduction to Celestial Mechanics
  4. Л.Д. Ландау, Е.М. Лифшиц, Теоретическая физика - Том 1. Механика
  5. Л.Д. Ландау, Е.М. Лифшиц. Теоретическая физика - Том 2. Теория Поля
  6. Symfony book / cookbook / best practices 2.8
  7. Эрих Фромм, Бий эсвэл байх
  8. С. Молор-Эрдэнэ, Ертөнц, бодол, мэдлэг
  9. С. Молор-Эрдэнэ, Санаа, сэтгэл, зохиол
  10. С. Молор-Эрдэнэ, Ухаан, ухамсар, эрдэм
  11. Б. Рассел, Өрнийн философийн түүх 1, 2
  12. Л. Н. Толстой, Анна Каренина
  13. Ч. Лодойдамба, Тунгалаг тамир
  14. Г.Г. Маркес, Зуун жилийн ганцаардал
  15. Монголын нууц товчоо
  16. Ж. Жойс, Үлисс
2017 онд эдгээрээс хэдийг нь уншиж, хэдийг нь уншилгүй үлдээхээ л харъя даа :)

No comments: