Wednesday, August 25, 2010

symfony 1.4 форм хийх тухай

За бас нэг бичлэг оруулчихъя. Уул нь symfony -ийн сайт дээр байгаа ч гэсэн зарим хүмүүст хэрэг болох, мөн өөртөө тэмдэглэл болгоод биччихье.

symfony 1.4 дээр model -ийн object -д зориулж форм үүсгэдэг болсон юм.
Баазынхаа table -үүдийг үүсгээд symfony -гоо тохируулчихсан бол CLI дээрээсээ
symfony doctrine:build-forms
гэсэн коммандаар model -ийн формууд
lib/form/doctrine дотор үүсдэг.

Жишээ нь би article гэсэн моделийн формыг авч үзье. Тэгвэл lib/form/doctrine/ArticleForm.class.php гэсэн нэрээр файл үүснэ.

энэхүү файл дотор configure() гэдэг функц байх бөгөөд энд формынхоо бүтэц, validation зэргийг тохируулдаг юм.

public function configure()
{
$this->disableLocalCSRFProtection();
// бүтцийг тохируулах хэсэг
$this->setWidgets(array(
'id' => new sfWidgetFormInputHidden(),
'name' => new sfWidgetFormInputText(),
'is_active' => new sfWidgetFormChoice(array('choices' =>
array('' => '--сонгох--', 1 => 'Идэвхтэй', 2 => 'Идэвхгүй'))),
'description' => new sfWidgetFormTextarea(),
));

$this->widgetSchema->setNameFormat('article[%s]');

// validation хэсэг
$this->setValidators(array(
'name' => new sfValidatorString(array('required'=>true),
array('required'=>'Нэрийг оруулах ёстой')),
'is_active' => new sfValidatorNumber(array('required'=>true,
'min'=>1, 'max'=>2), array('required'=>'Төлвийг сонгоно уу')),
'description' => new sfValidatorString(),
));
}
Жишээ нь дээрх шиг байдлаар бичиж болно.

Одоо action.class.php дээр
$article = ArticleTable::find($request->getParameter('id'));

$form = new ArticleForm($article);

if ($request->isMethod('post')){
$form->bind($request->getParameter('article'));
/* Энэ bind функцийн аргумент нь array байдаг бөгөөд
array('name'=>$value, ...) маягаар ашиглана. */
if($form->isValid()){
$form->save();
$this->getUser()->setFlash('success', 'Амжилттай');

return $this->redirect('@article?id='.$form['id']->getValue());
}
}
за success буюу template дээр бол
// формоо нээнэ.
echo $form;
// submit товч
// форм oo хаана
гэх байх. Хамгийн гол нь model form, action хоёр юм.

Symfony 1.4 -ийг хамгийн амархан тохируулах арга

За нэг туршлагаа хуваалцъя. Хүмүүст хэрэг болж магад, өөртөө тэмдэглээд үлдээчихье гэж бодлоо.

1. http://www.symfony-project.org/installation хуудаснаас symfony 1.4 -ийн sf_sandbox-ийг татаж авна.
2. web root диретортоо project -ийнхоо нэрээр folder үүсгээд sandbox -оо хуулна.
3. apache http.conf файлдаа


ServerName domain
DocumentRoot "D:\web\domain\web"
DirectoryIndex index.php
Alias /sf "C:\wamp\bin\php\php5.2.6\data\symfony\web\sf"

AllowOverride All
Allow from All


AllowOverride All
Allow from All



энэ өөрчлөлтийг хийнэ. Би WAMP суулгачихсан байгаан. Тэгээд Wamp аа рестарт хийнэ.

4. hosts файл даа
127.0.0.1 domain
гэдгээ зааж өгнө.

5. browser аа нээгээд http://domain гэж бичихэд гарч ирэх ёстой доо.

P.S: би ч залхуу болохоор хачин л юм биччихлээ.

Жаргал гэж юуг хэлэх вэ?

Tuesday, August 3, 2010

Сумын наадам

Д. Пүрэвдорж

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Больё гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болъё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Пүрэвдорж гуайн энэхүү гайхалтай шүлгэнд миний багш З.Жиймэн 1978 онд ая зохиосон болно.


Айзам хамтлагийн дуулснаар:


Classic Gem-ийн дуулснаар:


Бас нэг ийм дуулалт байна: