Thursday, June 16, 2016

QuickBasic дээр хийсэн жишээ програм - 1

Дунд сургуулийн 9-10-р ангид Жиймэн багш чамд ер нь програмын хэл заана аа гэснээс хойш даруй 15 жил өнгөрч. Миний анх сурч байсан хэл бол QuickBasic (QB). Тухайн үед багш QB хэл дээр бүхий л програмуудаа бичдэг байсан ба хамгийн гол нь өөрийн гол бүтээл болох Интерактив ш/у-ны зурхай бүтээлээ энэ хэл дээр бичсэн.
Одоо орчин үед QB хэлийг сонирхон судалж байгаа хүн ер харагдахгүй болсон ба, уг хэлний дараагийн хувилбар болох Visual Basic хэл рүү орцгоосон. 
Гэвч QB хэлийг сургалтын зорилгоор ашиглах боломжтой гэж хувьдаа бодож явдаг. Миний компьютерийн фолдерт 10 гаруй жил салхи оролгүй хадгалагдаж байгаа жишээ програмуудыг залуучуудад, тэр дундаа анхлан суралцагчдад хэрэг болж магадгүй гэсэн үүднээс энд татаж авах боломжтойгоор байршуулахаар шийдлээ.