Friday, February 28, 2014

Оролцох эрхгүй хэлэлцээр

Баяр даргын 1995 онд бичсэн нэгэн өгүүллийг интернэтээс олсноо толилуулж байна. Энэхүү өгүүлэл нь Ялтын хэлэлцээрээс хойш 50 жилийн дараа хожим Монгол Улсын Ерөнхий сайд болсон хүний бичсэн өгүүлэл гэдэг утгаар бас л сонирхолтой факт юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг де факто (үнэндээ) утгаараа хэрхэн үзэж буй талаар Баяр даргын ойлголтыг ч анзаарч болмоор байгаа юм.

«Гадаад Монголын статус кво»

Этгээд гэмээр энэ томъёолол яагаад гарч ирэв, хэн түүнийг зохиов, улс төрийн ямар утга агуулж байв. Монголын туүхэнд чухам ямар үурэг гүйцэтгэв?
Эдгээр асуултын хариу 50 жилийн дараа ч гэсэн сонирхол татсан хэвээр байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой шууд холбоотой энэ сэдвээр манай түүхч, судлаачдын сонирхолтой бүтээл гарч байна, олноор гарах биз ээ. Эл бичихдээ манайд урьд өмнө нийтлэгдэж байгаагүй өрнөдийн төрийн зүтгэлтэн, судпаачдын дуртгалаас түүхэн баримт түлхүү иш татахыг хичээлээ.

Friday, February 21, 2014

Петер Дракерын ярих дуртай түүх

Петер Дракер Афин хотын захиргааны захиалгаар барилгын орой дээр хөшөө барьсан МЭӨ 500 оны үеийн Грекийн уран барималчийн түүхийг ярих дуртай байж. Тэрхүү уран барималч төлөвлөсөн хугацаанаас илүү хэдэн сар ажиллаж, хөшөөний ар талыг урд талтай нь адил хичээнгүйлэн урлажээ. Хотын захиргааныхан түүний энэхүү илүү ажилд уурлаж, "Хэн ч харахгүй атал чи яагаад хөшөөний ар талыг урдахтай нь адил гоё хийх гээд байгаа юм бэ?" гэхэд тэрээр "Аан. Гэхдээ бурхад харна шүү дээ" гэжээ.

Saturday, February 15, 2014

Ааваа дурсана

МУГЖ Завханы хэмээх Батсүх гуайн дуулснаар түмэн олонд хүрсэн "Ааваа дурсана" хэмээх дууны шүлгийг миний аав Алтанбаяр бичсэн бөгөөд надад зориулаад биччихсэн мэт бодогдож, нүдэнд нулимс хурах юм даа

Дууг доорх холбоосоор сонсоно уу.
https://www.xyyp.mn/a/EHNCJ4rKPV/

Үг: Б. Алтанбаяр
Ая: Д. Бямбажав

Аав таныхаа уужим ухааныг хүү нь өвлөж
Алдар нэрийг тань хүмүүс дурсаж явах үед нь
Амгалан тайван царай тань нүднээ тодорно оо
Аядуу намуун дуу тань чихнээ сонсогдоно оо

Дахилт:
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та

Алдаж онодог орчлонд шаналж мухардах үед нь
Алаг нүдэнд нулимс хурж таныгаа дурсана аа, аав аа
Алдрыг нь өвлөж мөнхөрсөн үр бидэндээ аав минь
Ахиад хэзээ ч дуурсахгүй аялгуу нь байж дээ, та

Дахилт:
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та

Ач үрийнхээ даахийг үнэрлэх бусдыг хараад
Аав минь би таныгаа дурсаж зүрхэндээ уйлна аа
Аргасан нүдэнд нулимс хурж хорвоо давчидахад
Аавыгаа чи орлосон гэж бурхад дуу алдана аа

Дахилт:
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та