Saturday, February 15, 2014

Ааваа дурсана

МУГЖ Завханы хэмээх Батсүх гуайн дуулснаар түмэн олонд хүрсэн "Ааваа дурсана" хэмээх дууны шүлгийг миний аав Алтанбаяр бичсэн бөгөөд надад зориулаад биччихсэн мэт бодогдож, нүдэнд нулимс хурах юм даа

Дууг доорх холбоосоор сонсоно уу.
https://www.xyyp.mn/a/EHNCJ4rKPV/

Үг: Б. Алтанбаяр
Ая: Д. Бямбажав

Аав таныхаа уужим ухааныг хүү нь өвлөж
Алдар нэрийг тань хүмүүс дурсаж явах үед нь
Амгалан тайван царай тань нүднээ тодорно оо
Аядуу намуун дуу тань чихнээ сонсогдоно оо

Дахилт:
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та

Алдаж онодог орчлонд шаналж мухардах үед нь
Алаг нүдэнд нулимс хурж таныгаа дурсана аа, аав аа
Алдрыг нь өвлөж мөнхөрсөн үр бидэндээ аав минь
Ахиад хэзээ ч дуурсахгүй аялгуу нь байж дээ, та

Дахилт:
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та

Ач үрийнхээ даахийг үнэрлэх бусдыг хараад
Аав минь би таныгаа дурсаж зүрхэндээ уйлна аа
Аргасан нүдэнд нулимс хурж хорвоо давчидахад
Аавыгаа чи орлосон гэж бурхад дуу алдана аа

Дахилт:
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та
Босоод ирчих биш дээ аав минь ээ, та
Бодлогогүй муу хүүгээ зэмлэх ч биш дээ, та

4 comments:

Ganhuyag Gongorjav said...

энэ дууг МР3-р хайгаад олдоггүй ээ. туслах арга байна уу?

нэг бол караоке-р л байхын. татаад авчууд машиндаа сонсоод явж байхад сайхан дуу шүү

Баатарчулуун said...

mp3-аар байхгүй байна. гэхдээ би олвол бичнэ ээ.

Ganhuyag Gongorjav said...

баярлалаа олуул хэлээрэй

Mongoljin said...

https://www.youtube.com/watch?v=1RHmxytZ72k