Monday, November 28, 2016

Magento 2 дээр админ нууц үгийг сэргээх

Magento 2 дээр админы нууц үгийг сэргээхдээ Phpmyadmin руу орж дараахь Query-г ажиллуулна.

UPDATE admin_user SET password = CONCAT(SHA2('xxxxxxxxNewPassword', 256), ':xxxxxxxx:1') WHERE username = 'admin';

xxxxxxx - давс
NewPassword - шинэ нууц үг

Sunday, September 11, 2016

You are ...

You are not your age,
Nor the size of clothes you wear,
You are not a weight,
Or the colour of your hair.
You are not your name,
Or the dimples in your cheeks,

You are all the books you read,
And all the words you speak.
You are your croaky morning voice,
And the smiles you try to hide,
You’re the sweetness in your laughter,
And every tear you’ve cried.

You’re the songs you sing so loudly,
When you know you’re all alone,
You’re the places that you’ve been to,
And the one that you call home.
You’re the things that you believe in,
And the people that you love,
You’re the photos in your bedroom,
And the future you dream of.

You’re made of so much beauty,
But it seems that you forgot,
When you decided that you were defined,
By all the things you’re not.

- Erin Hansen


via Facebook

Thursday, June 16, 2016

QuickBasic дээр хийсэн жишээ програм - 1

Дунд сургуулийн 9-10-р ангид Жиймэн багш чамд ер нь програмын хэл заана аа гэснээс хойш даруй 15 жил өнгөрч. Миний анх сурч байсан хэл бол QuickBasic (QB). Тухайн үед багш QB хэл дээр бүхий л програмуудаа бичдэг байсан ба хамгийн гол нь өөрийн гол бүтээл болох Интерактив ш/у-ны зурхай бүтээлээ энэ хэл дээр бичсэн.
Одоо орчин үед QB хэлийг сонирхон судалж байгаа хүн ер харагдахгүй болсон ба, уг хэлний дараагийн хувилбар болох Visual Basic хэл рүү орцгоосон. 
Гэвч QB хэлийг сургалтын зорилгоор ашиглах боломжтой гэж хувьдаа бодож явдаг. Миний компьютерийн фолдерт 10 гаруй жил салхи оролгүй хадгалагдаж байгаа жишээ програмуудыг залуучуудад, тэр дундаа анхлан суралцагчдад хэрэг болж магадгүй гэсэн үүднээс энд татаж авах боломжтойгоор байршуулахаар шийдлээ. 

Monday, May 23, 2016

Symfony 1.5

Symfony 1.4 Framework-ийн хөгжүүлэлт албан ёсоор зогсч, дараа дараагийн хувилбаруудаа (symfony 2, symfony 3) гарган, улам сайжран хөгжиж байгаа билээ.

Гэвч Symfony 1 хувилбар бол түүнийг дэлхийн түвшний фрэймвөрк болоход үндэс суурь болсон төдийгүй өдгөө ч олон олон төслүүд 1.4 хувилбар дээр ажиллаж байна.

PHP 5.5 гарснаас хойш үндсэн сан дотор ашиглагддаг зарим функцүүдийг хассан, мөн бусад шаардлагуудад нийцүүлэн хэсэг залуус Symfony 1.4 хувилбарын сайжруулалтыг хийж, github дээр байрлуулжээ.

https://github.com/LExpress/symfony1

Энэхүү хувилбар нь дараахь боломжуудыг тусгасан байна.
  • PHP 7 дэмждэг
  • Composer-оор суулгах боломжтой
  • SwiftMailer-ийн сүүлийн хувилбар
  • Хурд, гүйцэтгэлийг сайжруулсан
  • ...
Нэгэнт  Symfony 1.4 ашиглан хийгдсэн төслүүдийнхээ үндсэн санг дээрх сангаар сольж сайжруулаарай. :)

Friday, January 1, 2016

2016 онд унших номын жагсаалт

2016 оныхоо анхны бичлэгийг оруулж байна. Төлөвлөгөөгөө хийх явцдаа 16 онд унших номоо бас давхар гаргалаа.
Тунгалаг тамир, Нууц товчоо, 100 жилийн ганцаардал гэсэн номуудыг 10 жилд байхдаа уншсан тул дахин нэг сэргээж харахаар шийдэв. Ландау-гийн номуудыг их сургуульд байхдаа үзсэн ч мөн сэргээн харах, гэхдээ илүү тулж уншихаар барьж авах бодолтой байна. Эрих Фроммын Бий эсвэл байх 15 онд хараахан уншиж дуусгаагүй тул оруулсан болно. Монгол зурхайн литийн хувьд лит-тэй холбоотой хэд хэдэн удаа барьж авсан ч мөн л дуустал уншиж чадаагүй тул энэ жилийн эхээр зориуд дуусгах бодолтойгоор орууллаа.

Saturday, November 21, 2015

Эрих Фромм - "Хайрлах урлаг" номын тухай


"Майнд" клубээс гаргасан Эрих Фромм-ын "Хайрлах урлаг" номыг уншсан сэтгэгдлээ хуваалцъя.

Эрих Фромм бол Германы философич, социалогич, психологич бөгөөд олон зохиол бүтээл туурвисны хамгийн алдартай нь "Art of Loving" буюу Хайрлах урлаг юм.
Энэхүү ном нь философийн бүтээл боловч уншихад харьцангуй хялбар буюу олон нийтэд зориулан бичсэн.

Күнзийн заасан АМЬДРАЛЫН ЕСӨН ХИЧЭЭЛ


Күнз (өрнөдөд Конфуци гэдэг) бол эртний Хятадын агуу их сэтгэгч, гүн ухаантан. Түүний сургаальд ёс суртахууны асуудлуудыг  хувь хүний болон нийгмийн талаас нь тайлбарладаг. Күнзийн суртал Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болдог ба Солонгос, Япон зэрэг орнуудад мөн хүчтэй дэлгэрсэн билээ.

Thursday, November 12, 2015

Тууштай байгаарай :)

via Facebook

Шийдсэн л бол тууштай бай!