Monday, May 23, 2016

Symfony 1.5

Symfony 1.4 Framework-ийн хөгжүүлэлт албан ёсоор зогсч, дараа дараагийн хувилбаруудаа (symfony 2, symfony 3) гарган, улам сайжран хөгжиж байгаа билээ.

Гэвч Symfony 1 хувилбар бол түүнийг дэлхийн түвшний фрэймвөрк болоход үндэс суурь болсон төдийгүй өдгөө ч олон олон төслүүд 1.4 хувилбар дээр ажиллаж байна.

PHP 5.5 гарснаас хойш үндсэн сан дотор ашиглагддаг зарим функцүүдийг хассан, мөн бусад шаардлагуудад нийцүүлэн хэсэг залуус Symfony 1.4 хувилбарын сайжруулалтыг хийж, github дээр байрлуулжээ.

https://github.com/LExpress/symfony1

Энэхүү хувилбар нь дараахь боломжуудыг тусгасан байна.
  • PHP 7 дэмждэг
  • Composer-оор суулгах боломжтой
  • SwiftMailer-ийн сүүлийн хувилбар
  • Хурд, гүйцэтгэлийг сайжруулсан
  • ...
Нэгэнт  Symfony 1.4 ашиглан хийгдсэн төслүүдийнхээ үндсэн санг дээрх сангаар сольж сайжруулаарай. :)

No comments: