Миний хувьд 92 онд Хэнтийн 1-р сургуульд 1-р ангид суралцаж эхлэхдээ монгол бичгээр А үсгээ заалгаж байсан 3 үеийн нэг билээ. Тухайн үед математикийн ном хүртэл монгол бичиг дээр байдаг байсан ба бүр сүүлд буюу 4-р ангид орох үедээ крилл үсэгтэй танилцаж байсан юм. Миний аав Алтанбаяр монгол хэл, уран зохиолын багш байсан бөгөөд монгол бичгээр тун сайхан бичдэг хүн байв.
Миний бие өнөөдрөөс эхлэн өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичих тэмдэглэлүүдээ чадахынхаа хэрээр монгол бичгээр бичиж байхаар шийдэж, энэхүү бичлэгийг оруулав. Олон жил үндэсний бичгээ хэрэглээгүй тул бэрхшээл гарах нь зүйн хэрэг. Гэвч хүсэл байгаад, цаг гарган мэрийвэл юунд торох билээ дээ.