Thursday, April 5, 2012

Б. Цэнддоогийн шүлэг


Чамд би хайртай гэж хэлэхгүй
Чиний төлөө үхэхгүй
Чин хайрын төлөө үг ч багадна
Чиний төлөө үхэх ч багадна

Гагцхүү чамдаа би
Гарцаагүй надад олдсон
Ганцхан хувь тавилангаа өгнө

Тэгээд
Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж
Тэнгэрийг өргөж, нарыг аргамжина

Чиний төлөө амьд явна

No comments: