Тунгалаг тамир, Нууц товчоо, 100 жилийн ганцаардал гэсэн номуудыг 10 жилд байхдаа уншсан тул дахин нэг сэргээж харахаар шийдэв. Ландау-гийн номуудыг их сургуульд байхдаа үзсэн ч мөн сэргээн харах, гэхдээ илүү тулж уншихаар барьж авах бодолтой байна. Эрих Фроммын Бий эсвэл байх 15 онд хараахан уншиж дуусгаагүй тул оруулсан болно. Монгол зурхайн литийн хувьд лит-тэй холбоотой хэд хэдэн удаа барьж авсан ч мөн л дуустал уншиж чадаагүй тул энэ жилийн эхээр зориуд дуусгах бодолтойгоор орууллаа.
Хүн төрөлхтний хамаг цэцэн мэргэн ухаан нь итгэх, хүлээх гэсэн хоёрхон үгэнд байдаг. ~ Монте Кристо гүн
Friday, January 1, 2016
2016 онд унших номын жагсаалт
Тунгалаг тамир, Нууц товчоо, 100 жилийн ганцаардал гэсэн номуудыг 10 жилд байхдаа уншсан тул дахин нэг сэргээж харахаар шийдэв. Ландау-гийн номуудыг их сургуульд байхдаа үзсэн ч мөн сэргээн харах, гэхдээ илүү тулж уншихаар барьж авах бодолтой байна. Эрих Фроммын Бий эсвэл байх 15 онд хараахан уншиж дуусгаагүй тул оруулсан болно. Монгол зурхайн литийн хувьд лит-тэй холбоотой хэд хэдэн удаа барьж авсан ч мөн л дуустал уншиж чадаагүй тул энэ жилийн эхээр зориуд дуусгах бодолтойгоор орууллаа.
Saturday, November 21, 2015
Эрих Фромм - "Хайрлах урлаг" номын тухай
"Майнд" клубээс гаргасан Эрих Фромм-ын "Хайрлах урлаг" номыг уншсан сэтгэгдлээ хуваалцъя.
Эрих Фромм бол Германы философич, социалогич, психологич бөгөөд олон зохиол бүтээл туурвисны хамгийн алдартай нь "Art of Loving" буюу Хайрлах урлаг юм.
Энэхүү ном нь философийн бүтээл боловч уншихад харьцангуй хялбар буюу олон нийтэд зориулан бичсэн.
Күнзийн заасан АМЬДРАЛЫН ЕСӨН ХИЧЭЭЛ
Күнз (өрнөдөд Конфуци гэдэг) бол эртний Хятадын агуу их сэтгэгч, гүн ухаантан. Түүний сургаальд ёс суртахууны асуудлуудыг хувь хүний болон нийгмийн талаас нь тайлбарладаг. Күнзийн суртал Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болдог ба Солонгос, Япон зэрэг орнуудад мөн хүчтэй дэлгэрсэн билээ.
Thursday, November 12, 2015
Wednesday, October 28, 2015
To be or not, to be
"To be or not, to be" гэдэг Хамлэтийн алдартай үг бий. Орших уу, эс орших уу гэж манайхан орчуулсан байдаг.
Харин Молор-Эрдэнэ доктор "Байх уу үгүй yu, байсан шиг байх" гэж задалж тайлбарласан. Гол санаа нь байх уу, эсвэл үгүй yu? байвал байсан шиг байя гэсэн санаа дотор нь явж байна. Тэгэхээр Хамлэт амьдрах уу, үхэх үү гэж лав асуугаагүй байх, зүгээр л байвал жинхэнээсээ байя гэж л хэлжээ.
Энэ being buyu байх тухай санааг философид Гэрманы философич Хайдэггэр оруулж ирсэн.
Хийвэл хийсэн шиг хийх, хүн бол хүн шиг байх, эцэг бол эцэг шиг байх, хүү бол хүү шиг байх...
Энэ санааг Өвгөн тэнгис хоёр дээр Хэмингуэй ашигласан ч байж мэдэхээр харагдаж байна. Загасчин шиг загасчин, загас шиг загас, хүү шиг хүү, ...
Гаргалгаа: Философи -> Урлаг, уран зохиол
Өөрөөр хэлбэл жинхэнэ бодол, санаа (idea) бол философид байдаг нь яваа яваандаа улам тодорхой болж байна.
Friday, August 14, 2015
Монгол зурхайн цаглабарын уламжлал хийгээд өнөөгийн байдлын талаар уншигч танаа учирлах нь
Thursday, August 13, 2015
Миний алдрай
Нэг их дуулагддаггүй боловч их сайхан аялгуутай дуу байна.
Tuesday, August 4, 2015
ЗОХИОЛЧ Б.ОЙДОВЫН “УЙГАРЖИН БИЧИГ” ШҮЛГИЙГ ДУНД СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГТ ОРУУЛМААР САНАГДДАГ
Тийм учраас би өөрийн үеийн зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” романыг сайн зохиол болжээ гэж хэлсэн. Гэтэл үүнээс болж үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг шиг манай үеийн зарим уран бүтээлчид надад их дургүй болсон. Тэглээ ч би сайн зохиол бүтээлийн тухай бол дуугарна.


