DirectX Технологи
Компъютерыг 3 давхаргаас тогтдог гэж үзэе. Yүнд:
- Техник хангамж (hardware)
- Yйлдийн систем (operating system)
- Хэрэглээний программ хангамжууд (software)
Компъютерын ертөнцөд олон янзын үйлдлийн систем хэрэглэддэг, үүнээс хамгийн өргөн буюу нийт хэрэглэгчидийн 97% орчим нь Windows үйлдлийн систем хэрэглэдэг. Yлдсэн 3%-г Mac, UNIX, Linux гэх мэт үйлдлийн системүүд эзэлнэ. Yйлдлийн систем нь техник хангамж, хэрэглээний программ хоёрын голд байрлаж тэднийг хооронд нь холбож өгөх ажлыг хийдэг.
Хэрэглээний программууд гэдэгт нь дэлхий дээрхи тоолж баршгүй олон янзын компаниудаас гаргасан программ хангамжууд орно. Тэдний зарим хэсэг нь графикын болон дуу хөгжимний ихээхэн боломж шаарддаг, эдний ихэнх нь сүүлийн үеийн тоглоомнууд байна.
За ингээд олон янзын үзүүлэлттэй дуу дүрсний картууд, тэднийг хэрэглэдэг олон тооны хэрэглээний программууд. Хэрэглээний программ зохиогчидын хувьд энэ нь ихээхэн бэрхшээл болж байжээ. Тэд хэрэглэгчиддээ өндөр чанартай дуу дүрс үзүүлэхийн тулд эдгээр олон янзын үзүүлэлт функцтэй картуудад тус бүрт нь зориулж программаа бичих хэрэгтэй бөгөөд, энэ нь зах зээл дээр аль алиных нь хувьд ихээхэн түгжигдмэл байдал үүсгээд байжээ. Хэрэглэгчидийн хувьд ч гэсэн, ямар нэгэн программ худалдаж авахдаа өөрийнх нь дуу дүрсний карттай зохицож ажилладаг эсэхийг үзэж байж авахгүй бол чанарын шаардлага хангахгүй дуу дүрс гарах гэх мэт бэрхшээлүүд учирдаг байжээ.
Microsoft компани Windows үйлдлийн системийг хэрэглэдэг хэрэглэчидээ энэ бэрхшээлээс гаргахын тулд DirectX-г гаргажээ. 1995 онд Microsoft Game Software Deүelopment Kit (SDK)-н нэг хэсэг
нь болж анхны DirectX 1.0 хувилбар нь гарсан. Ерөнхийдөө DirectX гэдэг нь олон янзын дуу дүрсний картаар хэрхэн хүссэн дуу дүрсээ гаргаж авах талаар мэдээлэл, эдгээр картуудыг хэрхэн удирдаж программчлах талаархи мэдээлэл функцуудын цуглуулга-"сан" гэж ойлговол зохино.
Одоо бол хэрэглээний программ зохиогчид зөвхөн DirectX-д л зориулаад программаа биччихнэ, нөгөө олон картуудад зохициж ажиллуулах асуудлыг нь DirectX хариуцна. Дуу дүрсний карт үйлдвэрлэгчидийн хувьд ч гэсэн, шинээр хийсэн картныхаа тухай материалыг DirectX-н хамт олонд илгээхэд, дараагийн DirectX хувилбарт энэ нь багтаад орчихно. DirectX харин тэдний графикын хүчин чадлыг дээд зэргээр ашиглах үүрэгтэй бөгөөд, шаардагдах мэдээлэл, функц, алгоритмуудыг агуулж байна.
Анхлан DirectX нь Windows 95, 98 -д зориулж гаргасан бөгөөд, Windows NT 4.0 дээр DirectX нь бүрэн биш байдлаараа ажилладаг. DirectX 7.0a хувилбар нь Windows 2000 дээр бүрэн ажилладаг ажээ.
Эх үүсвэр: Эвсэг ДМС
No comments:
Post a Comment