Wednesday, May 15, 2013

Symfony Framework сургалт зохион байгуулна


СуперГравитон ХХК нь Symfony Framework 1.4 сургалт зохион байгуулах гэж байна. 

Symfony Framework гэж юу вэ?
Symfony нь 10 гаруй жилийн туршид хөгжүүлэлт хийгдэж байгаа, нээлттэй эх бүхий PHP-ийн хамгийн түгээмэл фрэймворк бөгөөд илүү боловсронгуй хэлбэрээр вэб програмчлалыг хийхэд зориулагдсан технологи юм.

Сургалтын зорилго
Сургалтанд хамрагдсан сурагчдад дараах мэдлэгүүдийг олж авч, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлнэ. Үүнд:
• Symfony суурилуулж, тохиргоо хийх
• MVC бүтцийн талаар дэлгэрэнгүй ойлголттой болох
• Symfony програм шинээр үүсгэж, бүтээх
• Controller Layer түвшнийг ангилж сурах
• Тэмплэйт болох харагдах байдлыг ашиглаж сурах (View Layer)
• URL-ийг хэрхэн цэвэрхэн, ойлгомжтой, богинохон байлгах
• Өгөгдлийн сантай объект хандлагат байдлаар ажиллах
• Форм-той ажиллах, Validation-ийг автоматжуулах
• AJAX ашиглан вэбээ улам хэрэглээ өндөртэй болгох
• Вэб програмаа илүү хурдан болгох, кэйшлэх (cache)
• Олон хэл дэмждэг бүтэцтэй ажиллах
• Админ буюу вэбийн удирдлагын хэсгийг автоматаар үүсгэх
• Нэмэлт бэлэн plugin ашиглаж сурах
Сургалтын явцад Symfony болон вэб аппликэйшн бүтээх талаар чөлөөт ярилцлага зохион байгуулна.

Хэн хамрагдаж болох вэ
• Илүү бүтээлч, хурдан, найдвартай, стандарт-д нийцсэн вэб аппликешн бүтээхийг хүсэгчид
• Вэб програмчлалын суурь мэдлэгтэй
• HTML, CSS, Javascript-ийн суурь мэдлэгтэй
• C++ болон вэб програмчлалын PHP хэлний зохих түвшний мэдлэгтэй
• MySQL өгөгдлийн баазтай ажиллах чадвартай

Сургалтын агуулга болон хэлбэр
Сургалтыг Symfony-ийн үндсэн онолуудаас гадна, илүү практикт суурилсан хэлбэрээр туршлага солилцох, мэдлэг дамжуулах, чөлөөт ярилцлага явуулах, дасгал хийх зэрэг байдлаар явуулна.
Сургалтын хугацаанд нэг жижиг хэмжээний бүрэн төслийг хийж дуусгана.

Хугацаа
2013 оны 6-р сарын 2-ноос 9-ний хооронд явагдана. Нийт 20 цаг.
Сургалт МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль дээр  зохион байгуулагдана.

Багшийн тухай
Алтанбаярын Баатарчулуун – https://www.facebook.com/baatarchuluun, http://baatarchuluun.blogspot.com
2006 – 2008, МУИС, ФЭС – Физик, програмчлалын багш
2008 – 2011, Мобиком групп, Ньютел ХХК, Вэб орчны энтерпрайз системийн хөгжүүлэгч
2011 – Одоо, СуперГравитон ХХК – Гүйцэтгэх захирал, төслийн удирдагч
Вэб хөгжүүлэлтийн чиглэлээр дагнан 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд том жижиг нийлсэн 100 орчим төсөл дээр төслийн удирдагч, хөгжүүлэгчээр ажилласан.

Туршлага
PHP, MySQL – 9 жил, Symfony Framework – 5 жил
Өмнө нь 2 удаа 10 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй Symfony сургалтыг зохион байгуулсан.

Төлбөр:
Хувь хүн: 250,000 төгрөг
Байгууллагын ажилтан: 350,000 төгрөг + НӨАТ (10%)
Төлбөрийг
1. Дансаар төлөх бол: ХААН банк – 5041075121 Алтанбаярын Баатарчулуун дансанд тушаана.
2. Бэлнээр төлөх бол: Монголын Залуучуудын Холбоо, 315 тоот өрөөнд тушаана.

Хөнгөлөлт:
- 5  сарын 27-с өмнө бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд нийт төлбөрийн 10% хямдралтай
- Нэг байгууллагаас нэгээс дээш ажилтан хамрагдвал хоёрдах хүнээс эхлэн 20% хөнгөлөлт

Бүртгэл
Бүртгэлийг info@graviton.mn хаягаар хүлээн авах бөгөөд доорх мэдээллийг илгээнэ үү.
1. Овог, нэр
2. Албан тушаал / байгууллага
3. Холбоо барих утас, хаяг, имэйл хаяг

Холбоо барих
Э-шуудан: info@graviton.mn
Утас: 9907-3010
Супер Гравитон ХХК

No comments: