Friday, June 14, 2013

Зүүд

Хөлгөн их сударт цэцэлж байна гэж
Тэнэг Дэмбээ зүүдэллээ
Хөх орчлонг тойроод гүйж байна гэж
Хөлгүй Сэнгээ зүүдэллээ

Солонгын долоон өнгийг харж байна гэж
Сохор Дорж зүүдэллээ
Саран доор хайр шивнэж байна гэж
Хэлгүй Долгор зүүдэллээ

Хүн бүхэн өөр өөрийн гэгээн хүслээр
Хорвоог умартан зүүдэллээ

2000 он (А. Баатарчулуун)

1 comment:

Unknown said...

Дэлгэрмөрөнгийн дуулсан Уянга цагаан хуруу гоё шд