Зохиол бүтээл туурвидаг хүмүүс урам онгодоор тэжээгдэж явдаг. Хааяа бас үнэн үгээ хэлж байх хэрэгтэй. Сүүлийн үед үнэнээсээ худал нь давамгайлаад байдаг болчихож. Социализмын үеийн арын хаалга гээч нь өнөө үеийн ардчиллын авилга, хээл хахууль гэдэг шиг болчихож. Тиймээс үнэхээр чанартай зохиол бүтээл бичсэн бол тэр тухай хэлэх нь зүйн хэрэг.
Тийм учраас би өөрийн үеийн зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” романыг сайн зохиол болжээ гэж хэлсэн. Гэтэл үүнээс болж үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг шиг манай үеийн зарим уран бүтээлчид надад их дургүй болсон. Тэглээ ч би сайн зохиол бүтээлийн тухай бол дуугарна.
Энэ удаад би зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын гурван бүтээлийн талаар үгээ хэлье гэж бодож байна. Ойдов зохиолч маань үргэлжилсэн үгийн зохиол ч бичдэг, шүлэг ч бичдэг, жүжиг ч бичдэг, нэг ёсондоо “төгс цэрэг” гэдэг шиг төгс зохиолч юмаа. Хүмүүс зохиол бичихийг их амархан гэж ойлгодог болчихож. Төв цэнгэлдэхэд 5000 төгрөгөөр цуглуулсан хүмүүсийнхээ өмнө гараад толгой холбож ярихыг хүртэл яруу найраг гэж боддог болчихож. Тэгээд ер нь шүлэг бичихийг бол амархан гээд ойлгочихож. Уран сайхны кинон дээр хүртэл шоронгийн нэг хулгайчийг толгой холбоод хэлэхэд “Болор цом”-д орчихмоор юм гэх маягаар дөвийлгөж, утга зохиолыг доромжилж байх жишээтэй. Ер нь бол нэг толгой холбоод, А үсгээр эхэлсэн бол А үсгээр үргэлжлүүлээд хэлчихвэл шүлэг гээд ойлгодог болчихсон байна. Тэгэхээр өнөөгийн энэ мэт төөрч будилсан ээдрээтэй цаг үед жинхэнэ яруу найраг, уран зохиол туурвина гэдэг бол хэцүү. Энэ хэцүү давааг амжилттай давж гараад сайхан зохиол бүтээл туурвиж, олны талархал хүлээж яваа хүн бол Ойдов зохиолч юм.
Түүний “Айн Жалудын цавчилдаан” хэмээх туужийн тухай онцолж хэлмээр байна. Энэ тууж бол үнэхээр чанар чансаатай зохиол болсон. “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан түүхэн сэдэвт туужийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл. Арабын ертөнцийг донсолгосон Айн Жалудын тухай нийтлэлч Б.Номинчимэд түүхэн нийтлэл бичиж байсан. Би бас Айн Жалуд, Хитбуха жанжны тухай шүлэг бичсэн. "Арабын Хавар"-ын эцэг Хүлэгү алалдан дайтсаар Хэтбуха жанжинг Айн Жалудад үлдээн улаан тэнгисийн эрэгт шүр няслуулсан түүх” гэдэг бүлэг шүлэг. Ойдов зохиолч бас Айн Жалуд, Хитбуха жанжны талаар тууж бичлээ. Түүний “Айн Жалудын цавчилдаан” тууж бол үнэхээр гайхамшигтай сайхан бичигдсэн. Бямбын Ренчин гуай нэг сая монгол үг бий гэж тодорхойлсон байдаг. “Айн Жалудын цавчилдаан” туужийг бичихдээ зохиолч маань яг л эмнэг сургаж байгаа аятай монгол үгийг урамтай сайхнаар булгиулж, урамтай сайхнаар номхруулжээ. “Төрт ёс-Хаадын сан”-гийн тэргүүн Д.Гүн-Үйлс энэ туужийн тухай “Дэлхийн сонгодогийн хэмжээнд бичигдсэн” гэж үнэлсэн байхыг би олж үзсэн. Бас Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав гуай энэ туужийн тухай санал бодлоо бичсэн байна лээ. “Айн Жалудын цавчилдаан”-ыг би бүтнээр нь уншсан. Ямар сэтгэгдэл төрсөн бэ гэхээр үнэхээр л тухайн цаг үед өөрөө яваад оччихсон юм шиг санагдсан. Энэ туужийг уншсаны дараа манай монголчууд ямар бахархмаар түүхэн замналтай, бичээд бичээд барагдашгүй, үнэхээр яндашгүй сайхан баялаг түүхтэй улс юмаа гэх бодол төрсөн.
Тэгэхэд Солонгос улс өнөөдөр түүх зохиох гэж ядаж байна шүү дээ. Тэгтэл манай захын нэг жанжин хаа холын Арабын ертөнцөд очоод л дуулиан тарьж байдаг. “Айн Жалудын цавчилдаан” туужаар монгол цустан хүн бүхэн бахархах сэтгэл төрнө. Энэ тууж бол Ойдов зохиолчийн ирээдүйд бүтээх агуу их романых нь эхлэл, өмнөх бие халаалт дасгал болж байна уу гэж бодогдсон. Ийм том, чадалтай бичигдсэн зохиолоор ингэж бие халаалт хийж байгаа юм чинь дараа нь бичих роман бол лут бүтээл болох байхаа гэж бодож байна. Зохиолч маань энэ туужаараа сэтгэл битгий ханаасай. Өнөөдөр Монголынхоо төлөө тэмцье гээд зарим нэг нь буу шийдэм бариад шоронд хүртэл орчихсон байна. Зарим нэг нь Чингис хааны талбай дээр үсээ хүртэл хусч байна. Үс, сахал хусахыг хүртэл улс төр, сонгуулийн бэлтгэл ажил болгочихсон байна. Харин Ойдов зохиолч бол улс төрийн шүлгээрээ нийгмийг цэвэршүүлдэг. Өнөө цагт улс төрийн шүлэг бичдэг хүн ховордсон. Энэ орон зайг түүний “Төрөөс төрсөн тэрбумтан”, “Хувьсгал мандтугай” гэх мэтийн шүлгүүд нөхөж байдаг. Мөн тэр өнөөдөр Монголын утга зохиолд өөр нэгэн орон зайг эзэгнэж байгаа нь хошин элэглэлүүд нь юм. Найрагч маань сүүлийн гурван жил дараалан “Болор цом”-д нөхөрсөг элэглэл уншсан. Өнөөдөр түүн шиг элэглэл бичдэг хүн байхгүй байгаа. Ахмадууд нь элэглэл бичихээ байсан, залуучуудаас сайн элэглэл бичдэг хүн төрөхгүй байна. Элэглэлээс гадна түүний утга уянгын шүлгүүд бол сайн. Би энд түүний “Уйгаржин бичиг” гэдэг шүлгийг онцолмоор байна.

“Хана Хэрэм шиг ханз үсгийн голоор
Хага цохин цуулах уйгаржин бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр
Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн нуруунд
Хаваж шаасан сум шиг хангал бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн цээжинд
Хадаж сийлсэн шүлэг шиг монгол бичиг минь...” гэж эхэлдэг шүлэг. Болдогсон бол энэ шүлгийг дунд сургуулийн уран зохиолын сурах бичигт оруулаад, хүүхэд болгоноор цээжлүүлмээр санагдаад байгаа юм. Энэ шүлэг цаашаа ингэж үргэлжилдэг.
“...Аянгын утга, хурмастын лүндэнг өөртөө шингээж
Аадрын үүлнээс газар луу харвасан тэнгэрийн цахилгаан юм та
Ааг омгоо багтааж ядсан талын зэрлэг нүүдэлчдийг
Атгаж цуглуулаад Азийн төвд хатгасан алтан гадас юм та
Хөх толбот Монгол үрсийнхээ амьдрах цаг хугацааг
Хүй ургаар нь агуулж хадгалсан тэмдэглэгээ юм та
Огторгуйн хязгаар, хээрийн салхинд бүрэлдсэн гоц санааг
Ойртуулан хурааж орон зайг товчилсон ойллого юм та
Хүн, Сүмбэ, Нирун гүрний дээдсийн
Хөшөө чулуунд үлдээж чадаагүй бодол нь юм та
Уйгар, Түрэг, Кидан өвгийн хаадаас
Уураг тархиа хуулж шингээсэн зардас нь юм та...” гэх маягаар урсдаг.
Би бол уран зохиолыг шинэлэг байгаасай, модерн байгаасай гэж хүсдэг. Модерн гэдэг маань шинэлэг гэсэн үг. Зарим нэг хүн уламжлалаа хадгална, уламжлалаа баримтлана гэсээр байгаад хуучин өмнө нь бичсэн яруу найрагч, зохиолчдынхоо бүтээлийг давж гарахааргүй дууриамал юм биччихээд, тэгээд тэрийгээ болохоор уламжлалаа хадгалж, хөгжүүлж байна гэж яриад байдаг. Харин Ойдов найрагчийн “Эрх танхай нүргэлээн” шүлгийн түүвэрт бол шинэлэг шүлэг олон бий. Энд би түүний бас нэг шүлгийг онцолмоор байна. “Ихэс дээдсийг эмээлгэж явсан хутагт” гэдэг нэртэй. Догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай шүлэг юм. Энэ шүлэг ингэж эхэлж байна л даа.

“...Махгалын зууш хатуу архийг гавал аяганд дүүргэж бариад
Манзуширын тангараг нууц тарнийг хуур шанзанд аялгуулан дуурсгаад
Орчлон хорвоог эхнэрээ болгож тархийг нь эргэтэл загнасан Равжаагаас
Олныг бишрүүлсэн Алшаагийн Дандар лхаарамба эмээдэг байсан гэнэм
Очир судрын дээр хас тэмдгээр эмжсэн ташуу дээлийн энгэрт
Онцгой гавлын ясаар чөтгөр шуламыг тонилгож дарсанаа товойлгож
Орчлонд ийм хувцас эсгэж нөмөрсөн шарын шашны хуварга үгүй тул
Оройн дээд Богд хүртэл Равжаатай уулзахаас бэргэдэг байсан гэнэм
Эрдэм чадлаас нь ихэс багш нар ийнхүү сүрдэн эмээж
Энгийн төрхөнд нь чөтгөр шулам ч ээнэгшин дасч
Хоосон хорвоог хувилгаан чадлаар нэвт хараад
Хортой архийг булгийн усанд хувирган залгилж
Хог новшийг ч эрдэнийн чанараар арилжин өөрчилж
Хосгүй эрдмийн оргилд хүрсэн Равжаа хутагтаас
Холын Түвдийн Далай ламтан ч болгоомжилж байсан гэнэм...”

Монголчууд Ноён хутагтын “Үлэмжийн чанар” дууг Хамрын хийд дээр очоод бүгдээрээ дуулдаг шүү дээ. Тэгэхээр энэ шүлгийг бас монголчууд уншиж л баймаар... Ноён хутагтын тухай энэ шүлэг цаашаа хэрхэн үргэлжилдэг нь гайхалтай.
“Үржинхандын гоо бүсгүй Дадишиурыг бодисадва болгон дэргэдээ дагуулж
Үнэрлэх, амтлах, харах, мэдрэх, сонсох таван язгуураар номын увидасаа туурвиж
Үүдний цоорхойгоор туссан сарны цацраг дээр хөөрөгний даалингаа тохох
Үнэт чулуун ваарны доторхийг даавуун уут шиг гадагш нь эргүүлж гүвэх
Үхээд гурав хоносон хүний хөшсөн цогцосыг буцаагаад амь оруулах
Үүлнээс асгарсан ширүүн хурыг газар буулгалгүй солонго болгож цэлмээх
Үлэмжийн хоосныг үнэн бодитойд урвуулан зохиож гурван цагийг эзэгнэсэн
Үүлэн чөлөөний наран мэт цухалзаад өнгөрсөн домогт Равжааг
Өндөр Гэгээний хойдын дүрүүд биширдэг байсан нь гайхалтай...” гэж урсдаг.
Би энэ шүлгийг хүмүүст уншиж өгдөг. Ер нь би бусад найрагчдын шүлгийг хүмүүст нэг их уншаад байдаггүй. Гурван хүний шүлгийг л хүмүүст уншиж өгдөг. Нэгд нь Нямбуугийн Нямдорж багшийнхаа шүлгийг уншиж өгдөг. Хоёрдугаарт Мишигийн Цэдэндорж гэдэг яруу найрагчийн шүлгүүдээс цээжээр мэднэ. Тэгээд гуравт нь би Балсанцэрэнгийн Ойдов найрагчийн шүлгийг хүмүүст уншиж өгдөг. Шүлгийг нь хүнд уншиж өгдөг гурван найрагчийн нэг маань Ойдов ах маань шүү дээ. Үүнээс өөр би юу хэлэх билээ.

ЯРУУ НАЙРАГЧ БААТАРЫН ГАЛСАНСҮХ
No comments:
Post a Comment