Айзек Азимов (Isaac Asimov) гэж хүний нэр манайхны дунд төдийлөн тархаагүй. Эсвэл би түүний тухай мэддэг, биширдэг хүмүүсийн дунд хараахан ороогүй яваа байх.
Түүнийг шинжлэх ухааны уран зөгнөлийн талаар дэлхийд №1 гэж шууд хэлж болно. Учир нь түүний гаргасан ирээдүйн хүн төрөлхтний амьдралын тухай зөгнөл, робот, роботын оюун ухаан, artificial intelligence-ийн тухай ойлголт зэрэг нь өнөөгийн соёлт хүнт төрөлхтний ирээдүйнхээ тухай, роботын тухай, орчин үеийн хүний нийгмийг хэрхэн өөрчлөгдөн хувьсах тухай бүхий л төсөөллийг өгч байна.
Тэрээр дөнгөж оюутан байхдаа "Foundation" хэмээх гурвалсан романаа бичиж, тэрхүү бүтээл нь бүх цаг үеийн хамгийн шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт трилоги гэгдэн уран зохиолын салбарын Хюгогийн шагналыг хүртэж байжээ. Тэр үед л тэрээр аль хэдийн од болчихсон байлаа. Физик, математик, биохими, анагаах ухаан, сэтгэл судлал зэрэг олон шинжлэх ухааны нарийн мэдлэгтэй байсан учраас түүний бичсэн зохиолууд нь бүх талаараа гоц төгөлдөр юм. Өнөөдөр гарч буй шинжлэх ухааны уран зөгнөлт бүхий л кино бүтээл түүний нэртэй салшгүй холбоотой. Жишээ нь л гэхэд "Frankenstein"-ээс авахуулаад "I, robot" хүртэл цөм л түүний бичсэн зохиолууд. Харин Азимов зөгнөлт зохиолын эцэг гэгддэг Жюль Вернтэй нэг тосгонд төрсөн байдаг нь их хачирхалтай.
Роботын 3 хууль
Тэрээр робот оюун ухаан хэрхэн ажиллах тухай үндсэн 3 хуулийг томьёолсон юм.
1-р хууль: A robot may not injure a human being or, through inaction, allow a human being to come to harm.
2-р хууль: A robot must obey orders given to it by human beings, except where such orders would conflict with the First Law.
3-р хууль: A robot must protect its own existence as long as such protection does not conflict with the First or Second Law.
Харин хожим Роботын 4, 5-р хуулиудыг нэмж гаргасан байна.
4-р хууль: A robot must establish its identity as a robot in all cases.
5-р хууль: A robot must know it is a robot.
Өөрсдөө орчуулж ойлговол илүү зүгээр гэж бодоод орчуулсангүй.
Тухайн үед "роботын оюун ухаан яаж ажилладаг вэ гэдгийг зөвхөн Азимовоос л асуу" гэдэг хэлц хүртэл яригддаг байжээ.
No comments:
Post a Comment