Миний багшийн тухай Зандаахүү эгчийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Даяар Монгол онлайны "Зохиогчийн булан"-гийн зохиолч, сэтгүүлч Б. Зандаахүүгийн "Хөрөг" цувралын Зургадугаар
Даяар Монгол онлайны "Зохиогчийн булан"-гийн зохиолч, сэтгүүлч Б. Зандаахүүгийн "Хөрөг" цувралын Зургадугаар
Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор морин хуур эгшиглүүлж, Монголд зочилсон Брежневт баян хуур тоглож явсан сурагч хүү хожмоо Унгарын нийслэлд суралцан Компьютер зохион бүтээгч хэмээх “хачин” мэргэжил эзэмшсэн нь 1984 он.
Арван жилийн сургуулиа онц төгсч астрономи физикт хайр зарласан энэ эрхмийн тухай домог шиг ярианд чих тавин шүүрс алдсан сурагч охин Өндөрхааны 10 жилийн хүндэт самбараас л зургийг нь харж байснаас өөрөөр энэ хүнтэй уулзаж учирч халуун яриаг нь хальт ч атугай сонсож явсангүй. Том эрдэмтэн, том хүн л гэх бахархал цохилуулж явж. Гэтэл Жиймэн доктор тэнгэрт хальжээ гэх харуусалт мэдээ саяхны нэгэн өдөр сонины хуудаснаа харагдаж маргааш нь Хэнтийн нутгийн зөвлөлийн ах нар сандарч тэвдэн утас цохисон юм.
Арван жилийн сургуулиа онц төгсч астрономи физикт хайр зарласан энэ эрхмийн тухай домог шиг ярианд чих тавин шүүрс алдсан сурагч охин Өндөрхааны 10 жилийн хүндэт самбараас л зургийг нь харж байснаас өөрөөр энэ хүнтэй уулзаж учирч халуун яриаг нь хальт ч атугай сонсож явсангүй. Том эрдэмтэн, том хүн л гэх бахархал цохилуулж явж. Гэтэл Жиймэн доктор тэнгэрт хальжээ гэх харуусалт мэдээ саяхны нэгэн өдөр сонины хуудаснаа харагдаж маргааш нь Хэнтийн нутгийн зөвлөлийн ах нар сандарч тэвдэн утас цохисон юм.
Намтрыг нь над руу илгээн “Эрхэм сэтгүүлч дүү эмгэнэл тэрлээд өгнө үү” гэснээс үзэхүйл бас чиг нутгийн үнэр ханхийж сэтгэл сэвсхийх шиг боллоо. Бурхан болоочийн намтрыг харжээ суутал мөнөөх бага ахуйн бахархал болж байсан “өвгөн ах” маань 50 нас дөнгөж хэлтийж, ид хийж бүтээх насан дээрээ явсан идэр ануухан хүн байсныг мэдэж давхар харуусал төрөн эмгэнэж билээ. Яагаад ч юм, Хэнтийнхний амнаас хэзээний л нөгөө Жиймэн гэдэг нэр унаж байдаг болохооор ч тэр үү, их л нас ахисан, намтар түүхтэй буурал гэж санадаг байж. Гэтэл исгэлэн залуу наснаасаа хийж бүтээхийн ид хавыг үзүүлж, он цагаасаа алхам урд гишгэж явсан болохоор тэгж санагддаг байсан нь аргагүй ажээ. Хүний хувь тавилан гэдэг хачин. Амьд ахуйд нь уулзаж амжаагүй ч өнөө нэгэн өдөр ийнхүү өр шимшрэнгүй бичиж суух юм гэж бодсонгүй.
Физик математикийн ухааны доктор, профессор Зандаръяагийн Жиймэн 1956 онд Өндөрхаан хотод төрж 1975 онд Хэнтий аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг алтан медальтай төгсчээ. Тэрбээр 1984 онд БНУАУ-ын Будапештийн техникийн их сургуулийг компьютер зохион бүтээх мэргэжлээр төгсөн ШУА-ын Одон орон судлах оргилд эрдэм шинжилгээний ажилтнаар ажил амьдралын гараагаа эхэлсэн юм. 1990-1992 онд ОХУ-ын ШУА-ийн Санкт-Петербург хот дахь Одон орон судлах төв оргилын аспирантурт суралцан “Компьютер астрометр ба тэнгэрийн эрхсийн эфемерид” сэдвээр физик-математикийн ШУ-ны дэд докторын зэрэг, 1998 онд өөрийн эрдэм шинжилгээний бүтээл болох “Интерактев шинжлэх ухааны зурхай” сэдвээр физик-математикийн ШУ-ны докторын зэрэг тус тус хамгаалжээ. 1994-1997 онд ТИС-ийн Мэдээллийн технологийн тэнхимын эрхлэгч, 1997-1999 онд ТИС-ийн Зайн сургалтын төвийн захирлын үүрэгт ажлыг тус тус хашиж байв.
...Аавынхаа хийж өгсөн жижигхэн морин хуурыг зай завсаргүй хяхтнуулан хөгшчүүлд хөөгдөн тугалын хашаа руу годхийдэг зургаан настай дүрсгүй жаал хойтон жил нь суруульд орохдоо баянхуур, мандолиныг уйлуулж дуулуулан од болж урлагийн үзлэгийн тайзан дээрээс ангийнхаа нэрийг мандуулж явсан гэх. Хүний сурсан юм гээгдэх биш хожим нь ч инженер Жиймэнгийн ил далд авъяасын нэг нь гартаа таарсан хөгжмийг зүгээр байлгадаггүй гэсэн хэлц бий болоход хүргэжээ. 10 жилийн сургуулийн төгсөх ангийн хэдэн нөхөд аргон, гитар хөгжим, өсгөгчөө өөрсдөө зохион бүтээж цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулахад ангийн багш нь хамтлагийн ахлагч болж байсан гээд л дурсах арвин түүхтэй үеийнхээн тэд. Мөн онд бүх ард түмний урлагийн үзлэгийн 3-р шат болох зүүн дөрвөн аймгийн бүсийн тэмцээнд тэдний ангийн үндэсний хөгжмийн хамтлаг “Кармен” дуурийн оршил тоглон оролцож тэргүүн байр эзэлсэн гэдэг.Тэгэхэд Урлагийн гавъяат зүтгэлтэн Бирваа гуай тэдэн дээр ирж баяр хүргээд “Сайн дурын уран сайханчид гэхэд тун сайн тоглолоо.Гэхдээ ийм алдарт дуурийн аясыг ийм бүрэлдэхүүнээр тусгай зөвшөөрөлгүй тоглосон явдалд би танай нутгийн Лувсаншаравын өмнө очиж гурван минут эмгэнэж зогсоно” гэж хошигнож байжээ.
Ийнхүү Өндөрхааны 10 жилийн “Гавъяат” маань ерөнхий боловсролын сургуулиа төгсч БНУАУ-ын Будапештийн техникийн их сургуулийн Цахилгааны инженерийн факультетэд мэдээллийн технологийн мэргэжлээр сураар одох нь тэр ээ. Улсын математикийн олимпиадад удаа дараа амжилттай оролцож байсан манай “Хөгжимчин” үлээврийн дугуйлангийн гурван найзыгаа бас дээд сургууль рүү чирчих санаатай улсын шалгалтынх нь тоог сургуулийн бие засах газарт бодож суугаад баригдсан хөгжилтэй дурсамжтайгаар сургуулиа төгсч европийг зорьсон юм. Тэнд бас зүгээр байсангүй ээ. Хоёрдугаар курстээ ангийн гурван мажаар оюутны хамт “VERKLJ” нэртэй цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулан сургуулийнхаа үдэшлэг, цэнгээний газруудад мажаар, монгол хэл дээр зав чөлөөгөөрөө тоглолт явуулдаг байв.Энэ үед нэгэн монгол оюутны тэмдэглэлийн дэвтрээс Чингисийн тухай шүлэг олж түүндээ ая оруулан дуу болгож хамтлагаараа дуулж хөгжицгөөнө.
БНУАУ-д суралцаж буй оюутнуудын баярыг жил бүрийн 11-р сарын 26-нд буюу улс тунхагласны ойгоор тэмдэглэдэг заншилтай байжээ. 1978,1979 оны баярын арга хэмжээний төгсгөлд “Чингис хаан” дуугаа дуулж газар газраас ирсэн оюутнууд дахин дахин дуулуулав. Гэтэл хэрэг бишдэж ЭСЯ-наас хашрыг дууджээ. Оюутан Жиймэн магтуулж сайшаалгах юм бодоод харайлгаж очсон чинь “Чингис хаан” дуугаа мартаад харих үүрэг өгч нутаг руу нь илгээх нь тэр. Энэ үе бол Жиймэнгийн хувьд хамгийн хариуцлагатай чухал цаг үе байлаа. Хоёр мажаар оюутан, багшийн хамт хатуу биеийн физикийн салбарт “Бриллион зоны бүтцийг модел потенциалын тусламжтайгаар симуляцлах нь” сэдвээр эрдэм шинжилгээний ажилд амжилттай оролцоод сургууль багш нартаа ихээхэн нүүр тал олоод авчихсан, мөн төгссөнийхөө дараа гурван жил БНУАУ-д үлдэн Олон улсын бэлтгэл дээд сургуульд эх хэл дээр мэргэжил заах багшаар үлдэх асуудал ЭСЯ-аар зөвшөөрөгдөн МАХН-ын Төв Хороонд тавигдаад байсан үе юм.
Гэтэл ЭСЯ-нд зургаан цаг хуралдан, магнитфоны хоёр хальс дүүртэл протоколдсоны эцэст, сайн сурч байгаагийнх нь төлөө сар бүр 100 форинтоор урамшуулж байсан мөнөөх хүмүүс чинь гэнэт Чингис хааныг сурталчлагч нөхөр Жиймэнгийн оюутан байх эрхийг хасч улмаар эх оронд нь бүрмөсөн буцаах шийдвэр гаргасан юм. Тэрбээр хожим нь энэ үеэ дурсахдаа “Урлагийн маань алтан үе дууссан” хэмээн бичсэн байдаг билээ. БНУАУ-аас хөөгдөн ирж ШУА-д хоёр жил ажлаад сайн санаат хүмүүсийн ачаар эргэн очиж суралцан 1984 онд сургуулиа албан ёсоор төгсчээ.
Түүний унгар хэл сурсан түүх тун хөгжилтэй. 7-р анги төгссөн зунаа математик, физикийн номнуудыг орос хэл дээр үзэхийг оролдож, хөгжмийн онолын ном болох “Основы гармонии”-г орос хэл дээр судалж нот, гармоны функцийн онолын анхны мэдэгдэхүүнтэй болж дууг хөгжим дээр онолын үндэслэлтэйгээр тоглодог болсон ч угаасаа л түүнд өөрт нь хэлний авъяас дутмаг санагдаад байж. Уг нь Хэнтийн 10 жилийн ахмад багш А.Таравжаваар дамжуулан орон нутгийн нийт сурагчдад “Хэнтийн Жиймэн шиг сурцгаа” гэсэн уриалгыг улсын шалтгалтын төв комиссоос хүртэл ирүүлж байсан үе шүү дээ...
Унгарт оюутан болж очсон даруйдаа мань хашир мажаар хэл сурах гэж хэрдээ л зүтгэж. Нэг л болж өгөхгүй оргиод байжээ. Тэгээд хашир нэг арга сэджээ. Орой бүрий болох үес оюутнууд наргиж хөгжилдөн болзоо зугаалгатаа гарахад харин Жиймэн захын хорооллын тарамвайны буудал дээр очоод суучихна. Нэлээд хүнд ачаатай эмэгтэй хүн буухыг хүлээнэ дээ. Аливаа үндэстний хэлийг эмэгтэйчүүд нь хамгийн цэвэр дууддаг гэдэг.Тэгээд ч эмэгтэйчүүд яриа хүмүүс, бас зааж сургах дуртай! Юмнаас нь өргөлцөж өгөөд гэрийг нь хүртэл явна.Энэ хооронд харин ч нэг чалчиж өгдөг байжээ. Хэн ч сонсохгүй, харахгүй юм чинь ичиж нэрэлхэхгүй. Ийм маягаар сар хагас хэртэй явсны эцэст нэгэн өдөр ангийнхаа багштай кафе-д орж кофе, пиво уух зуураа гэнэт түүнийг гэр орныхоо тухай мажаараар ярьж гарсанд нөхөд нь гайхсандаа эгээ л хэлээ залгичихаа шахсан гэнэ лээ. Хөдөөний хүүхэд болохоор буруу ярихаасаа ичээд хэл сурах хүртлээ юу ч дуугаралгүй яваад байсан байгаа юм.
...Ийм нэгэн эгэл дурдан сэтгэлтэй эрхэм хүмүүн ертөнцөөс явчихжээ. Хийж бүтээсэн, хэлж ярьж асан бүхэн нь анд нөхөд, хамтран зүтгэгчдийнх нь сэтгэлд өчигдрийн юм шиг тодхон авч зүүдлээд сэрэх шиг ертөнцийн анирт үүрээр нутаг сэлгэн оджээ. Бурхан уйдахдаа түүнийг дуудан нургисан нөөлөг дулаан ярианд нь автан саатмаар санагдсан ч байж мэдэх юм даа...
/2010 он/
1 comment:
Tếng İỷ 1 - 良洄 - 돩소륨 - Legalbet.co.kr bet365 bet365 bet365 bet365 ラッキーニッキー ラッキーニッキー 제왕카지노 제왕카지노 jeetwin jeetwin 1xbet korean 1xbet korean 552 제우스 카지노 가입 쿠폰 - vntopbet
Post a Comment